Увс аймгийн ЕБС-ийн сурагчид 1.4 тонн дахивар цуглуулж, 500 орчим мянган төгрөгийн хуримтлал үүсгэжээ

М.Төгөлдөр
2023/11/19

Байгальд хаягдах хог хаягдлын хэмжээ, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор "Хог бидний найз" аяныг Увс аймгийн БОАЖГ, ИТХ, ЗДТГ болон бусад төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.

Аяны хүрээнд Аймгийн төвийн ЕБ-ын 6 сургуулийн дунд “Дахивраа тушааж, хуримтлалтай болцгооё” арга хэмжээг өрнүүлж, сургуулиуд нийт 1,4 тонн орчин дахин боловсруулах боломжтой хог хаягдал цуглуулсан байна. Тодруулбал 1235 кг хуванцар сав, 93,4 кг лааз, 48,5 кг тос, маслоны сав, 5 кг гялгар уут, 860 ширхэг шилийг дахивар авах цэгт тушааж, 447.300 төгрөгийн хуримтлалыг үүсгэжээ.

Байгаль орчныг бохирдуулах хог хаягдлыг бууруулахаас гадна хогоо ангилан ялгаж, дахин ашиглах ач холбогдлыг хүүхэд залууст таниулж, цаашид өдөр тутамдаа хэвшил болгохыг уг үйл ажиллагааны үеэр уриалж ажилласан.

Аяны хүрээнд хэрэглэхгүй эд зүйлсээ хэрэгцээтэй нэгэнтэйгээ солилцох “Холио, солио” арга хэмжээг Улаангом сумын 6,7,8,10 дугаар багийн төвд зохион байгуулжээ. Үйл ажиллагаанд 40 гаруй иргэд оролцсон бөгөөд байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй онцлог давуу талыг иргэд ойлгож, тогтмол зохион байгуулах хүсэлтийг гаргасан байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:d448:9945:38b8:6768:a0ae
2023/11/19
0
2
Хогийн найзтай новшнуудаас хол байя
Хариулах
2405:5700:300:d448:9945:38b8:6768:a0ae
2023/11/19
0
3
Дахивар гээд шаачихжээ хог хаягдал байна
Хариулах
103.111.68.3
2023/11/20
1
0
шизогоо эмчлүүлээчээ
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18