Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа

М.Төгөлдөр
2023/11/18

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг энэ сарын 13-нд болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулсан. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр болж, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, НИТХ дахь намын бүлэг, хороод санал дүгнэлтээ танилцуулан, тэдний саналыг тусган баталлаа.

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөс төвлөрүүлэх орлого болон тус эх үүсвэрээр хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн 429.1 тэрбум төгрөгийг бууруулж, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон тусгасан юм.

Мөн нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэх сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэл болон Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад нэн шаардлагатай техник хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий болсон. Иймээс нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ. Түүнчлэн 15.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа оны төсөвт тусгахаар төлөвлөсөн. Дээрх нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгасан юм. Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженер хангамжийн тусгай зориулалтын машин механизм авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажилд зарцуулна.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:a8f:2dba:b910:7e4:5d11
2023/11/19
0
0
Нямбаа сайнзо 2их жул харагдаад бгаамдаа юм хийнэ гэж итгэлгүй бна сонгууль гээд баахан худлаа үсчээд байх шигээ
Хариулах
2405:5700:310:e58:291d:a996:3d28:97e5
2023/11/19
1
0
Бүх шатны МАН дарга удирдлага нь зөвхөн хулгай л хийж байна, энэ их мөнгө зарцуулагдаад байхад нүдэнд харагдаж гарт баригдах гэгч ажил алга
Хариулах
59.153.113.118
2023/11/18
0
0
Хулгай хийдэг, хээл ахуул авдаг, өгдөг хүмүүсийн ихэнх нь дунд шатны албан хаагчид, дарганцарууд шүү. Тэд болж бүтэхээр зүйлийг ямар нэг шалтаг, шалтгаан хэлж хааж боодог нь авилга ахуул өг гэсэнтэй агаар нэг, үүнийг дунд шатныхан ихэнхийг сурцтай хийдгийг ард түмэн дэндүү сайн мэднэ шүүдээ.
Хариулах
2405:5700:310:41d2:89d1:2cbb:384c:f3ab
2023/11/18
0
0
Ухаан .хурд хэрэгтэй байна даа. Төр хүчээр асуудал шийднэ гэвэл хүчирхийлэл хүчирхийлэлийг бий болгодог. Харин хотыг хог болгосон хөрөнгөтөнгүүдийн бүлэглэл хотын энэ хонхорт байж л байна хариуцлага тооцохгүй иргэдээ чангалаад шорон торгуулиар айлгадаг зөв алхам байх болов уу. Иргэдгүй хот ба дарга. жолоочгүй цагдаа орших уу. Эргэцүүлж бодоорой. Тэд байж л та нар амьдарч оршиж байна
Хариулах
66.181.160.120
2023/11/18
3
0
МАНайхан тасралтгүй хулгай шаагаад байхад л хяналтын байгууллагууд нь нүдэн балай чих нь дүлий байх юм.
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18