Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замын барилгын ажил 2024 оны хавар эхэлнэ

М.Төгөлдөр
2023/11/16

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.11.16/ Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтэй уулзаж, Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто зам төслийг ирэх онд хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Эргэн сануулахад, Талууд өнгөрсөн 10 дугаар сард уулзаж, тус уулзалтын үр дүнд харилцан тохиролцсон авто замын төсөл, хөтөлбөрийн ажлын явцыг эрчимжүүлэх, авто замын коридоруудаа өргөжүүлэх зэрэг асуудалд нэгдсэн ойлголтод хүрсэн юм.

Сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкнаас манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг онцлоод, төслийн хүрээнд баруун бүсэд барьсан авто замууд нь Монгол Улсын нүүр царай болсон төдийгүй манай ард иргэдийн талархлыг хүлээсэн, чанартай зам болсон гэдгийг тэмдэглэв.
Уулзалтын үр дүнд

Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км авто зам, Улиастай – Алтай чиглэлийн 198 км авто замын эхлэл 100 км авто замын ажлыг шуурхайлж, 2024 оны хавар барилгын ажлыг эхлүүлнэ.

Тус чиглэлийн авто замыг барихдаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замд гарсан алдаа дутагдлыг давтахгүй байж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгох асуудалд онцгой анхаарах,

Түүнээс гадна баруун бүсийн босоо АН-4 чиглэлийн 745 км авто замын бүтээн байгуулалт 10 гаруй жилийн хугацаанд хийгдэж дууссан. Замын засвар, арчлалтыг орхигдуулахгүй, тогтмол хугацаанд хийх хэрэгтэй. Авто замын засвар арчлалт хариуцдаг компани нь асфальтбетон үйлдвэртэй байх шаардлагатай.

Барьсан замаа чанартай, урт настай байлгахын тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ойрын хугацаанд худалдан авахаар боллоо.

Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, цаашид Монгол Улсын авто замын сүлжээг өргөжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, бодит үр дүн гаргаж ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.79
2023/11/17
0
0
Зөв
Хариулах
139.5.216.108
2023/11/16
0
0
Хөрөнгө оруулалтаа эрэмбэлж хиймээр байна даа
Хариулах
139.5.216.108
2023/11/16
0
0
Хамгийн хэрэгтэй зам Замынүүд Улаанбаатар хүнд даацын зам юм. Энэ Төмөр зам ачааллаа даахаа больсон
Хариулах
139.5.216.108
2023/11/16
0
0
Замынүүд Улаанбаатар чиглэлийн хүнд даацын замаа тавиачээ. Экспорт импорт,таранзит тээвэр нэмэгдэнэ шүү дээ. Урагшаа гаргах экспортын ачаа жилээс жилд нэмэгдэж байна даа. Эдийн засаг сайжирна.
Хариулах
2603:8002:b00:90:9588:1129:962c:90ad
2023/11/16
0
0
Хүн, бараа тээвэрлэх хэрэгцээ байхгүй чиглэл биз дээ. 2-3 хүнд зориулж их хөрөнгө зараад хэрэггүй дээ.
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18