Ерөнхийлөгч ангийн найздаа хариуцлага тооцох уу?

Өнөрцэцэг
2023/11/15

Цэргийн албанд татагдаад сар ч болоогүй 21хэн настай залуу амь насаа алдсан харамсалтай явдал хоёр өдрийн өмнө боллоо. Унтаад өглөө нь сэрээгүй гэх асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж, шүүх шинжилгээний дүгнэлт 14 хоногийн дараа гарах талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм. Гэтэл салбарын сайд нь шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байхад “Цэрэг гадны нөлөөгүй нас барсан, цэргийн албанд ямар нэг төрлийн дэглэлт гэх зүйл байхгүй” гэлээ.  Гадны нөлөөтэй, нөлөөгүй эсэхийг холбогдох байгууллага нь тогтоогоогүй байхад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ийнхүү мэдээлэл хийж, үүний араас зарим хэвлэлүүд хүүг хатгаа туссаны улмаас нас барсан гэж бичиж байгаа нь сайд хариуцлагаас зугтаах уу гэж хардахад хүргэж байна.


Нөгөө талаас хэрвээ хүү үнэхээр хатгаа туссаны улмаас нас барсан бол эмч нар яагаад эмчлээгүй вэ? Г.Сайханбаяр сайд цэргийн төв эмнэлгийн эмч нарыг Архангай аймагт 3 сар ажиллуулсан гэдэг. Цэргийн эмч нар хөдөө орон нутагт яагаад ажиллав? Зарим эх сурвалжийн мэдээлснээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Архангай  аймагт нэр дэвших гэж буй гэх. Тэгвэл цэргийн эмч нарыг Архангайд дайчилж орон нутгийн иргэдийг эмчлэх болсон нь тойргийн усалгаа болж таарна. Цэргүүд өвдөж байхад салбарын сайд нь эмч нараа тойргийн усалгаанд дайчилдаг байж болохгүй байлтай. Тэгвэл ийм асуудал үүсгэсэн ангийн найздаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хариуцлага тооцох уу? Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар Цэргийн нэгдсэн дээд сургуулийн нэг ангийн найзууд юм. 



17
angry
1
care
0
haha
1
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:a8f:2dba:b910:7e4:5d11
2023/11/16
0
0
2таарсан таар шуудай ширэн нүүрт төрүүлсэн эцэг эх нь хөөрхий хуйвалдах гэж хулгайлах гэж хамаарал бүхий хүнээ дарга болгодог энэ ерөнхийлөгч гээчийг яах ёстойн бэ
Хариулах
66.181.160.109
2023/11/16
2
0
хүрэлсүгийн томилсон томилуулсан болгон хулгай аллага хүчин хийдэг гэхдээ нэг нь ч хариуцлага хүлээж байгаагүй.
Хариулах
2405:5700:311:75c7:fcec:6d7f:805e:a4b7
2023/11/16
0
0
Батоан хамгаалахын сайд гэж ямарч ёс зүйгүй сайд байх чадамжгүй хүнээ татаа өөрөөр нь огцрох хүсэлтийг нь өгүүл.Хүниы амь нас яригдаж бхад юу ч болоогүй юм шиг ширэн нүүрлэж байгааг нь хараа байлгүйдээ.огцруулъя
Хариулах
59.153.112.119
2023/11/16
1
0
БХЯ-ны сайдад хариуцлага тооцох ЦАГ нь болжээ. ОЛОН ОЛОН Цэрэг армид очоод нас баржээ энд Цэргийн харгислалаас болж залуус амиа алдаж буй.иймээс сайдаас нь эхлээд анги нэгтгэлүүдийн удирдах алба тасгийн даргаас эхлээд л салаан дарга, Ротын захирагч, ангийн захирагч нарыг халж шүүхэд шилжүүл........ САЙД САЙХАНБАЯРЫГ ОГЦРУУЛЖ , ШАЛГУУЛЖ ЯЛЫГ ЭДЛҮҮЛ
Хариулах
202.9.40.86
2023/11/16
0
0
Шудрага байгаарай Ард түмэн чинь харж бна.Яллах бол ялал
Хариулах
202.21.122.166
2023/11/16
0
0
Хүрэлсүхийг сонгож гаргаж ирсэндээ гомдоцгоо.
Хариулах
2405:5700:328:8c02:e43c:a0b6:3fb0:bea3
2023/11/16
0
0
Төрийн хэрэгт найз байхгүй шүү шударга ёкө
Хариулах
202.126.88.192
2023/11/16
1
0
Teneg naiz ch geh shig
Хариулах
103.57.95.139
2023/11/16
0
0
Монголл эрэн хайх хэвлэл мэдээллийг ганц зариг Өнөрөө л авч явж байна доо. Тэр ТВ-д өгдөг татаасаа ганц заригт өгөө. Хүрэлсүх Данх байгаа гвцагт Монгол хөгжихгүй ээ бүх шатны төрийн байгууллагын хулгайчууд хахууль авч байгааг хэн хариуцах юм бэ
Хариулах
Шинэ мэдээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулна 1 цагийн өмнө
Их жанжны төрсөн гэрийн бууринд “Цэцэг өргөх ёслол” болно 2 цагийн өмнө
Их цэвэрлэгээг энэ сарын 10-15-нд зохион байгуулна 2 цагийн өмнө
"Судалгаа авъя" нэрийдлээр гар утсыг нь булаан зугтжээ 8 цагийн өмнө
Мөс цөмөрсөн 6 удаагийн дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Өдөртөө хүйтний эрч суларна 9 цагийн өмнө
Үзүүртэй төмөр хашаанд буга гэмтжээ Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
УДЭТ Хоц намсраевын нэрэмжит театртай хамтарна Өчигдөр
"Улаанбаатар өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулж байна Өчигдөр
Babybio optima нялхсын сүүн тэжээлийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Г.Содмаа: Амьдралын шаардлагаар хоёр настай байхдаа дохионы хэл сурсан Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун Өчигдөр
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 2026/01/30
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 2026/01/30
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 2026/01/30
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/01/30
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 2026/01/30
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 2026/01/30
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна 2026/01/30