Буцаана гэсэн ногоон автобусыг оношилгоонд оруулж байна

Н.Мижидмаа
2023/11/14

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Daewoо үйлдвэрийн 80 автобусыг өнгөрсөн 10-р сард Монголд оруулж ирсэн. Харамсалтай нь нууцад хамааруулж, яаралтайгаар худалдан авсан гэх ногоон автобусыг арлын дугаараар нь шалгахад 1993 онд үйлдвэрлэгдсэн талаар НИТХ-ын төлөөлөгчид мэдэгдсэн.Улмаар автобусыг төв  талбайд танилцуулахаар олон нийтэд дэлгэхэд ихээхэн шүүмжлэл дагуулж, хуучин автобусыг сэлбэж, оруулж ирлээ хэмээн олон нийт эгдүүцсэн. Уг асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар ажлаа хүлээлгэн өгсөн юм. Автобустай холбоотойгоор Авлигатай Тэмцэх Газраас холбогдох албан тушаалтнуудыг шалгах ажиллагаа үргэлжилж буй. БНСУ-ын Daewoo болон Тэнүүн Огоо ХХК мэдээлэл хийхдээ тус 80 ногоон автобусыг буцаах болсноо ч мэдэгдээд байсан. Гэтэл буцаана гэсэн ногоон автобус нэг сарын хугацаа өнгөрөхөд буцаагдаагүй, АТҮТ-ын харьяа үзлэгийн төвд оношилгоонд орж байгааг бид сурвалжиллаа. АТҮТ-ийн инженерийн хэлснээр "Эрүүгийн цагдаагийн тогтоолоор гурван өдөр оношилгоо хийж байна" гэх мэдээллийг өгсөн юм. 

Бичлэгээр үзэх:


22
angry
1
care
6
haha
3
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.37
2023/11/17
0
0
Капитал автобусыг шинэ гэж оруулж мөнгө угаасан гэмт хэрэг ш дээ. Харин тeхникийн үзлэг хиыгээд үйлчилгээнд гаргаж болно. Соц манайд капитал машин ирдэг АЗЗавод капитал засвар хийдэг л бсан. Үйлчилгээнд явдаг л бсан. Шинэ гэж оруулж ирсэн хулгайчуудыг яллах хэр тэй.
Хариулах
66.181.178.54
2023/11/17
0
0
За одоо ч нэг юм хэлнэ дээ. Ошилгоонд оруулсан бүгд шинэ байна. Рам кабинь нь хуучнийх бна. Гэхдээ чанарын хувьд шинэ гээд л гараад ирнэ дээ
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18