ХҮНДРЭЛ: Хүнсний дутагдалд орж, эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрээд байна

Н.Мижидмаа
2023/11/07

Аюулт үзэгдэлд өртсөн Алтанбулаг, Заамар, Лүн, Өндөрширээт сумдад урдчилсан байдлаар 3950 толгой мал хорогдож, Эрдэнэсант, Лун сумдад аюулт үзэгдлийн улмаас 7 иргэн амь насаа алдсан, 1 иргэн осголтын хөнгөн зэрэгтэй гэр эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

Цас их орсны улмаас холбоо барих боломжгүй, зам боогдсоноор хүнс, ахуйн бараа, материалын хомсдолд орж болзошгүй айл, өрх, иргэдийн тоо, хорогдсон малын тоог нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Тус аймгийн Цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээллээр 2023 оны 11 дугээр сарын 06-ны өглөөний 08 цагийн байдлаар өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр нийт нутгаар 0.0-34.0 см зузаантай цасан бүрхүүлтэй байна.

Мөн зарим сумдад дараах асуудлууд тулгамдаад байна.

1.  /Лүн, Эрдэнэсант/ Эрүүл мэндийн төвд хуваарьт тулах, чадвар сайтай автомашин олгох ажлыг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

2. Сумдад шатахуун, гамшигт нэрвэгдсэн айл өрхөд тусламж дэмжлэг үзүүлэх;

3. Тусгай зориулалтын механизм Автогрейдр, Ковш, цастай нөхцөлд туулах чадвар сайтай гинжит дугуйтай автомашин аймгийн онцгой комисст олгох зэрэг асуудлыг шийдэх хүсэлтийг аймгийн онцгой комиссоос Шадар сайд С.Амарсайхан хүргүүлжээ.


0
angry
0
care
1
haha
3
liked
0
love
5
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18