Д.Ганбаатар: Амьдрах сайхан, ихэр хөвгүүд минь миний “хөл” болдог

Н.Мижидмаа
2023/11/07

Баянхошууны мухар гудамжны жижигхэн байшинд тэдний гэр бүл бужигнан амьдарна. Гэрт нь ормогц “цай уу” гэсээр инээж угтана. “ Эхнэр гэрээсээ оператор хийдэг болохоор чимээ гаргаж болохгүй гээд аяархан шивнэж ярингаа цай аягална. Түүнийг Ганбаатар гэдэг. 2008 онд харамсалтай шалтгаанаар тэргэнцэр дээр сууж эхэлсэн. Түүний эхнэр ч бас тэргэнцэртэй. Тэднийх долоон настай ихэр хөвгүүд, нэг охинтой.

Д.Ганбаатар хувьд УUb Cab-ийн такси үйлчилгээнд ажилладаг. Харин эхнэр нь гэрээсээ утасны оператороор ажилладаг. Ихэр хөвгүүд болох Магнай, Баяраа хоёр бол тэдний “хөл”. Аав нь ажилдаа явахаар гэрээсээ гармагц тэргэнцэртэй нь түрсээр машин руу аваачина. Аавыгаа машинд нь суулгангуутаа тэргэнцэрийг нь багажинд нь ачиж өгөөд “аав аа болчихлоо” гэж мэдээ дамжуулна. “Ах нь архи ууж, мөрийтэй тоглодог байсан, гэхдээ ихэр хөвгүүдээ төрөхөд л энэ бүхнээсээ татгалзахаар шийдсэн”. Таксинд яваад 10 жил болж байна. Хүн ямар ч байлаа гэсэн амьдрах сайхан, амьдралд олон л өнгө туулж явна хэмээн ярина. 

Тэдний гэр бүл өөрсдийн гэсэн хашаа байшинтай болох том зорилготой. Сарын 500 мянган төгрөгөөр жижиг байшин түрээсэлж, гэртээ дулаахан уур амьсгалтай амьдарна. 16 хүүхэдтэй айлын 15 дахь хүү, эрх танхи өсөж, аавынхаа малчин удмыг залгуулахаар сургуулиа орхисон байна. Гэтэл 2006 онд мориноос унаснаар түүний амьдралд эргэлт хийжээ.



1
angry
1
care
1
haha
5
liked
15
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр