Швед улс тамхидалтыг бууруулсан бол Финланд улс зорилгоосоо ухарлаа

Л.Бямбажав
2023/10/13

Ердөө 20 жилийн өмнө насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь идэвхитэй тамхичин байсан Финланд улс 2030 он гэхэд тамхидалтгүй улс болохоо зарлаж байлаа.

Финланд улсын хувьд тамхинаас татгалзуулах олон хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч тамхидалтын түвшин 22% байгаа нь зорилгодоо хүрэхэд маш их хичээл чармайлт шаардахаар байгаа юм. Мөн сүүлийн 3 жилийн хугацаанд тамхидалтын түвшин огт буугаагүй бөгөөд үүндээ тамхины борлуулалтын хэт чанга бодлого нөлөөлж байна гэж судлаачид үзэж байна.

Учир нь тамхинаас гаргах зориулалттай бүтээгдсэн цахилгаан тамхи буюу вейпийг тамхитай адилтгаж хэрэглээг нь багасгах бодлого барьснаар тамхи хэрэглэгчдийн тоог бууруулах нь бүү хэл өсгөх хандлагатай болгосон байна.

5,5 сая хүн амтай ч 1 сая гаруй идэвхитэй тамхи хэрэглэгч уг үндэстэн 2030 оны амлалтдаа хүрэхийн тулд хор хөнөөл багатай никотин агуулсан бүтээгдэхүүний хуулиа эргэн харах шаардлагатай болсон гэж мэргэжилтнүүд хэлжээ.

Харин хөрш зэргэлдээ Швед улс утаат тамхинаас бүрэн татгалзаж байгаа туршлагаа Европийн Холбооны улсуудад санал болгож, хуваалцах хүсэлтэйгээ илэрхийлээд байна.

Финланд улсын тамхидалтын түвшин 2000-2022 он


Сүүлийн 50 жилийн хугацаанд Швед улс Европын бусад орнуудын нэгэн адил тамхины эсрэг уламжлалт арга хэмжээг нэвтрүүлсэн хэдий ч гол ялгаа нь тус улс янжуур тамхинаас хор хөнөөл багатай, утаагүй хувилбарыг борлуулахад нээлттэй бөгөөд тухайн бүтээгдэхүүнийг муугаар ойлгуулах, хязгаарлахаас зайлсхийдэг ажээ.

Швед  улсын тамхидалтын түвшин 1976-2022 он

"ЕХ-ны бусад бүх орнууд Шведтэй ижил стратеги хэрэглэвэл ирэх арван жилд зөвхөн Европт 3.5 сая хүний амийг аврах боломжтой" гэж тайланг зохиогчдын нэг, Шведийн анагаах ухааны нийгэмлэгийн дарга асан Андерс Милтон хэлэв.

Алтернатив бүтээгдэхүүн хэр бага хор хөнөөлтэй болохыг нотлох баримт маш тодорхой байна. Жишээлбэл, Хатан хааны эмч нарын коллеж цахилгаан тамхины уураар удаан хугацаагаар амьсгалснаар эрүүл мэндэд учирч болох эрсдэл нь уламжлалт шатамхай тамхины хор хөнөөлийн 5% -иас хэтрэхгүй гэж мэдэгджээ.

Швед улс 2006 оноос 2020 он хүртэл тамхидалтын хэмжээг 60 хувиар буулгасан нь ЕХ-ны аль ч улсаас хамгийн том үзүүлэлт юм. Харин Европын бусад улсууд мөн хугацаанд 10-25%-иар буурсан байна.

Дэлхий даяар тамхидалтын түвшинг бууруулах үндэстний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ба дэлхийн 100 гаруй улс цахилгаан тамхийг дэмжсэнээр хамгийн их бууралт үзүүлж байна. Харин хориглох арга хэмжээ авч буй улсуудын тамхидалтын түвшин өндөр хэвээр байгаа юм.

Эх сурвалж: https://smokefreesweden.org/wpcontent/themes/smokefreesweden/assets/pdf/reports/Report%20The%20Swedish%20Experience%20EN.pdf



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр