Төв аймгийн 27 сумын иргэдийг эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамруулж байна

М.Төгөлдөр
2023/09/27

Эрт илрүүлэг, үзлэг оношлогоог эрчимжүүлэхээр УХТЭ-ийн эмч нарын баг өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр Эрүүл мэндийн Дэд сайд С.Энхболд, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Салбар хяналтын газрын дарга С.Сүнчин нар тус сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, эрт илрүүлэх үзлэг, оношлогооны явцтай танилцлаа. 

Орон нутагт насанд хүрэгчид тэр дундаа алслагдсан сумдын малчид, тариаланчдын эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамрагдалт хангалтгүй байгаа учраас УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн явуулын баг Төв аймгийн 27 сумын иргэдийг эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамруулахаар ажиллаж байна. 

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Улс орон даяар хэрэгжиж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээнд нэг сая гаруй иргэд хамрагдаад байна. Эдгээр иргэдийн 51 хувь нь Улаанбаатар хотынх бол 49 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна. Тийм учраас хөдөө орон нутгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулах зорилгоор гурван эмнэлгийн хамтарсан багийг гаргаж, хөдөө орон нутгийн иргэдийг үзлэгт хамруулах ажлыг эхлүүлж байна. Эдгээр багийн эмч, мэргэжилтнүүд малчид, тариаланчидыг үзлэгт түлхүү хамруулахад анхаарч ажиллана. Эхний ээлжинд хамгийн их сумдтай Төв аймгийг сонгосон бол үргэлжлүүлэн баруун болон зүүн аймгуудаар баг явна. Энэ удаагийн үзлэгт лавлагаа шатлалын гурван эмнэлэг болон бусад нарийн мэргэжлийн эмч нийлсэн нийт 60 гаруй эмч нарын баг бүрэлдэхүүнтэй баг 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ирэх сарын 08-ны өдрийг хүртэл үзлэг оношилгоог хийнэ" гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

Эрдэнэ сумын иргэдтэй уулзах үеэр Салбар хяналтын газрын дарга С.Сүнчин хэлэхдээ “Эрүүл мэндийн яамнаас Төв аймгийн эрдэнэ суманд ажиллаж байгаа  УХТЭ-ийн эмч нарын явуулын багийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрдэнэ суманд багц шинжилгээний хүрээнд дурангийн шинжилгээ хийгдэж байна. Дурангийн шинжилгээ хийхэд хамгийн чухал нь ариутгал, халдваргүйжүүлэг байдаг. УХТЭ-ийн тоноглогдсон машинд зориулалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгалын бодисоор холбогдох дүрэм, журмын дагуу  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд үзүүлж байгаа нь ямар нэг халдвар тархах эрсдэлээс сэргийлж байна” гэв. 

Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн дарга М.Түвшинтамир:

Манай суманд 14:00 цагаас УХТЭ-ийн эмч нарын баг эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, тусламж үйчилгээг иргэдэд үзүүлж эхэллээ. Одоогоор 29 хүн багцын үйлчилгээнд хамрагдсан байна.

Эрт илрүүлэх үзлэг, оношлогоо улс даяар эхэлснээс хойш манай сумын 18-аас дээш насны иргэдийн 27,1 хувь нь хамрагдаад байсан юм. Гурван өдөр үргэлжлэх тусламж үйлчилгээнд иргэдийн хамрагдалт 40-50 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Бүх багцын үйлчилгээ манай эрүүл мэндийн төв дээр ирсэн. Мөн сумын нийгмийн даатгалын байцаагч газар дээр нь иргэдийн эрүүл мэндийн даатгалыг төлүүлж эрт илрүүлэх, үзлэг оношлогоонд хамруулж байна. 

Төв аймгийн Эрдэнэ сумын ахмад настан Д.Сэрээнэнхорлоо:

Сэтгэгдэл маш өндөр байна. Эмч нарын ур чадвар сайн, ямар нэг хүлээлт, дараалал үүсгэлгүй шуурхай үзлэг,  оношлогоо хийж, зөвлөгөө тусламж үзүүлж байгаа. Эхний ээлжинд ходоодны дуранд орлоо. Бага зэргийн үрэвсэл, улайлттай  гарсан. Үзлэгийн дараа эмчийн зөвлөсний дагуу эмчилгээ хийлгэнэ. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр