ДЭМБ-ын дэмжлэгээр дөрвөн эмнэлэг ариутгалын хяналтын иж бүрдэлтэй боллоо

М.Төгөлдөр
2023/08/12

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Аюулгүй мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж буй эмнэлгүүдэд  мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, халдварын хяналт, сэргийлэлтийг сайжруулахад туслах мэс заслын гар угаалтуур, ариутгалын хяналтын иж бүрдлийг  гардууллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэс заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тогтолцоог боловсронгуй болгож бэхжүүлэх зорилгоор ”Аюулгүй мэс заслын үйл ажиллагааны  хүрээ 2021-2030” батлан гаргасан. Энэ хүрээнд тус байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсээс Бэлвэдэр хэмээн нэрлэгддэг кесарев хагалгаа, лапаротоми\хэвлийн хөндийн нээлт, мөчдийн ил хугарлын эмчилгээний мэс заслын тусламж, үйлчилгээг иргэнд хоёр цагийн дотор үзүүлэхийг зөвлөмж болгодог.


Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам,  Монголын мэс засалч эмч нарын холбоотой хамтран “Аюулгүй мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх” төслийг 2021 оноос Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тариат сумын Эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт хэрэгжүүлж буй юм. Төслийг хэрэгжүүлж буй эдгээр эмнэлгүүдэд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр  гардуулсан мэс заслын гар угаалтуур, ариутгалын хяналтын иж бүрдэл нь  282.6 сая төгрөгийн үнэтэй бөгөөд мэс заслын тусламж үйлчилгээг иргэнд яаралтай үзүүлэхэд чанар, аюулгүй байдлыг хангах, ариутгалын хяналтыг иж бүрнээр нь хийхэд ихээхэн чухал ач холбогдолтойг мэргэжлийнхэн онцолж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр