ХСҮТ-д ОУ-ын эмч нарын хамтарсан баг нээлттэй мэс заслуудыг амжилттай хийлээ

М.Төгөлдөр
2023/08/12

Монгол Улсад анх удаа олон улсын элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон хэлэлцэх эрдэм шинжилгээ, онол, практикийн долоо хоног болох “Монголын анхны Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын долоо хоног”-ийг амжилттай зохион байгууллаа. 

Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын долоо хоног нь өндөр хөгжилтэй орнуудад хэвшсэн эрдэм шинжилгээний хурал, нээлттэй мэс засал, өргөн хэлэлцүүлэг зэрэг олон хэлбэрийн арга хэмжээнд оролцож эмч мэргэжилтнүүд энэ салбарын хамгийн сүүлийн үеийн судалгааны мэдээлэлтэй танилцаж, мэдлэг, туршлагаа хуваалцах боломжийг олгодог платформ юм.

Энэ удаагийн арга хэмжээнд Франц, Швейцар, Япон, ОХУ, БНХАУ, БНСУ гэх мэт 10 гаруй улсын 30 гаруй дэлхийд танигдсан профессорууд, мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцах, манай улсын шилдэг мэргэжилтнүүдтэй туршлага солилцсон байна. “Элэгний анхдагч өмөн эмчилгээний олон талт арга зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй Монголын анхны Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын долоо хоногийн хүрээнд дэлхийн арав гаруй орны шилдэг эмч мэргэжилтэн, судлаачид оролцож өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцсан байна. 

Түүнчлэн ХСҮТ-ийн дурангийн мэс заслын хамт олон Япон улсын профессор нартай хамтран амжилттай мэс заслыг хийсэн байна. 

Ийнхүү Монгол улс дахь элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын хөгжлийн түвшнийг олон улсад таниулах, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх чухал ач холбогдолтой уг арга хэмжээ Хавдар судлалын үндэсний төвд Элэг цөс нойр булчирхайн мэс заслын алба байгуулагдсаны 15 жилийн ойтой давхцаж байгаа нь ач холбогдлыг нь улам тодруулж байгаа юм. Монголчуудын амьдралын буруу хэв маягаас шалтгаалан нийт хавдрын өвчлөлийн 40%-ийг элэг, цөс, нойр булчирхайн өвчлөл эзэлж байна. Тиймээс эдгээр өвчлөлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх олон улсын стандартыг нэвтрүүлж, эмчилгээ, оношилгоог дэлхийн жишигт нийцүүлэх, нутагшуулах зэрэг олон талт ажлыг эрэлхийлж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр