МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТУГИЙГ ХҮНДЭТГЭХ ТУХАЙ ЗАРЛИГ ГАРГАЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг гаргалаа.

Уг зарлигт:

  1. Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай.
  2. Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай.
  3. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосугай гэсэн байна.

Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргах болсон учир шалтгаан:

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталснаар, Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг үндэс болгож, төрийн уламжлалыг сэргээж эхэлсэн билээ. Үүний бодит нэгэн жишээ нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл болох Их цагаан туг юм.

Их Монгол Улс нь монгол хэл, соёл, сэтгэлгээний ижилсэл, монгол төрийн уламжлалыг хадгалсан шинэ нэгдэл байв. Монголын эзэнт гүрний удирдагчид үндэсний уламжлалд тулгуурлан шинэ бэлгэдлийг бүтээсний нэг нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл- Их цагаан туг билээ. Монголчууд энэ цаг үеэс нэгэн хэлтэй, нэгэн сэтгэлтэй байж; нэгэн тугийн дор энх тайвнаар оршин амьдардаг болсон. Уг бэлгэдэл бол Монголын эзэнт гүрэн хүчтэй байх, Монгол үндэстэн улам бүр нягтарч эвлэхийн гол үндэс болсон юм.

Монгол төр- монгол үндэстнийг нэгэн соёлоор нэгдмэл байлгах энэхүү бодлого цагийн урт, үзэл суртлын нөлөөний улмаас гээгдэж байсан тохиолдол нэг бус удаа гарч байв. Тухайн цаг үе бүхэнд монголчууд тарж бутарч, эв эеэ алдаж байсан гашуун түүхтэй бөгөөд энэ бүхэн сургамж болон үлджээ.

Их цагаан тугийг бүтээх, гүнээ хүндэтгэн дээдлэх, холбогдох хорио цээрийн тухай:

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн"; 2 дахь хэсэгт "Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ"; 4 дэх хэсэгт "Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн"; Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Есөн хөлт их цагаан туг нь Монгол Улсын төрийн туг мөн" хэмээн тус тус заажээ.

Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл -Их цагаан тугийг гүнээ хүндэтгэх хандлага олон нийтэд хэвшин тогтсон боловч хуулийн заалтыг чанд мөрдөөгүйгээс хүндэтгэл нь гутаах үйлдэл болох тохиолдол нэг бус удаа гарав.

Тухайлбал, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай, дэл сүүлээр, ганц хувь үйлдэнэ"; 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлэгдсэн хүрээ мандалын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна"; 2 дахь хэсэгт "Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ" хэмээн заасан боловч аймаг, сум, зарим олон нийтийн байгууллага, иргэн Төрийн тугийг дууриалган үйлдэж, төрийн ёслол, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд ашиглаж байна.

Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг; Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл; Төрийн хүндэтгэлийн бэлгэдэл: Монгол Улсын Төрийн тугийг үл хүндэтгэсэн хэрэг болж байгаа юм.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалж; Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгаж, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, холбогдох журмыг даган мөрдөх; биелэлтэд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосон зарлиг гаргах нь зүйтэй хэмээн үзсэн болно.

Уг зарлигийг гаргаснаар Төрийн ёслол холбогдох хууль, журмын дагуу утга төгөлдөр болж; төрийн бэлгэ тэмдгийн хэрэглээ эмх цэгцтэй болох нөхцөл бүрдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 10 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 10 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 11 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 16 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 17 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25