"Монголын нэг өдөр" цуврал нийтлэл: Эмэгтэйчүүдийн "40" квот гэж байхгүй...


Хүний эрхийн ямархуу мэдрэмжтэй вэ гэдгээ өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Монгол Улсын Парламентын гишүүд халтихан харуулаад амжлаа. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлгийн үеэр эмэгтэй гишүүдийг их хуралд түлхүү байлгаж квотыг нь 40 хувь байлгах хэрэгтэй гэдгийг нэг хүний амнаас гарч байгаа мэт л эмэгтэй гишүүд ярьж байв. Тэдэнтэй санал нэгдсэн цөөнгүй эрэгтэй гишүүд ч байсан. Харин МАН-ын бүлгийн дарга, Сонгуулийн тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгох ёстой гэсэн тэдний байр суурьт тун дургүй байгаа нь харагдсан юм. Түүний уурыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор улам өрдөж “Эрэгтэй гишүүд парламентад олон байх тусам авлига, хахууль, хулгай нэмэгдсэн. Эмэгтэй гишүүд парламентад их байх юм бол ийм байдал гарахгүй” гээд хэлчхэв. Уурандаа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сонгуулийн хуульд тусгагдсан жагсаалт 1+1 буюу нэг эмэгтэй нэг эрэгтэй гэсэн хувилбарыг унагаана шүү гэж заналхийлэв. Тэгш эрхийн ойлголт манай парламентын гишүүдэд ер нь байхгүй бололтой. Тэгш эрх гэдэг нь эр эмээр нь ялгаад ярьж суух зүйл ч биш. Товчхондоо Улс төрд бүгд ижил гараанаас гарч ижил өрсөлддөг, амьдрал дээр эмэгтэй, эрэгтэй гэж ялгалгүй эдлэх ёстой эрхүүдээ ижилхэн эдлээд явахыг л хэлээд байгаа юм.

Ер нь бол эмэгтэйчүүдийн квот ч гэж хуулиндаа байхгүй. Квот гэдэг нь зөвшөөрөгдсөн хэм хэмжээ гэх Орос үгийг Монгол мэт хэрэглэсээр хэвшсэн өөр орны үг. Харин манай улсын парламентын гишүүд хуульд тусгагдсан үгээ ойлгохгүй байгаа юм уу эсвэл албаар нийгмийн дэмжлэг авах гэж “Поп”-роод байсан уу. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд эмэгтэй гишүүд 30 хувийн квоттой байна гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Харин аль нэг хүйсийн доод хэмжээ 30 хувь байна гэх өгүүлбэр бол бий. Аль нэг хүйсийн гэдэг нь эрэгтэй, эмэгтэй, ижил аль нь ч байж болно оо гэж байгаа юм. 30 хувь нь эрэгтэйчүүд ч байж болно гэсэн үг л дээ. Тэгэхлээр энэ заалтыг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан мэт яриад байгаа нь өрөөсгөл ойлголт. Намууд өөрсдийн боловсон хүчин, дотоод нөхцөл байдлаасаа шалтгаалж сонгуульд хэчнээн ч эмэгтэй нэр дэвшүүлж болно тэд нь ялна гэсэн бодолтой, судалгаатай байвал шүү дээ. Тийм учраас нийгмийг талцуулаад байгаа улс төр дахь жендерийн энэ хэрүүл зүгээр л хэдэн эмэгтэй гишүүд микрофон атгасан үедээ хандлагыг нааш чиглүүлэх гэсэн л оролдлого гэж харж байна. Түүнээс мэдэхгүйдээ ийм зүйл яриад сууж байна гэж баймааргүй. Сүүлдээ 30 гэдэг чинь аль нэг хүйсийн хэмжээ гэж тайлбарлаж байсан хуулийн ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нь хүртэл нөгөөдүүлийнхээ үгэнд итгэчихсэн эмэгтэйчүүдийн квот гээд яриад сууж байсан. Уг хууль нь бол дээр дурдсанаар хүйс тодорхойлоогүй юм шүү гэдгийг сануулъя.  

Аа харин тэдний энэ санал дээр дэмжиж “кноп” дарсан эрэгтэй гишүүдийн зарим нь өөр санаатай байх магадлалтай. Тэр нь юу вэ гэж үү? За эмэгтэйчүүд хэл ам хийж байгаад нийгмийн хандлагыг аваад паралментын сонгуульд намууд олон эмэгтэйг тойрогт нэр дэвшүүлье гэж бодоход эртнээс тойрогтоо цэцэг тарьчихсан архаг улс төрчдөд намуудаас орж ирэх шинэ үеийн хиргүй тунгалаг залуучуудтай өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдтэй өрсөлдсөн нь хамаагүй амар. Учир нь улсаараа жендерийн тэгш ойлголт гэдэг зүйлийг ойлгодоггүй ард түмэн эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчдийн эрэгтэйг нь бас дассан хэдийгээ сонгох магадлал өндөр юм.

Гэхдээ улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг харах юм бол аль нэг хүйсийн доод хэмжээ 40 дээр тогтохгүй. Буцаад 30 хувь болох магадлал өндөр байгаа юм. Бүлгийн дарга нь ч гэсэн 1+1 гэсэн хувилбарыг чинь унагана шүү гэж сүрдүүлж байгаа тохиолдолд 40 дээр тогтоход хэцүү. Шууд л эсвэл 40 эсвэл 1+1 аль нэгийг нь сонго гээд тулгаж байгаа биз. Мэдээж жагсаалт нь илүү найдвартай учраас 1+1 гэдэг хувилбараа л эмэгтэйчүүд авч үлдэнэ. Ингээд “40” гэдэг тоо хэсэгхэн зуурын улс төрийн сэдэв болоод л эмэгтэйчүүд ч хандалтаа аваад замхарна. Ер нь бол парламентад суудалтай гурван нам эмэгтэйчүүдийг ихээр парламентад оруулах цаг нь одоо биш бага багаар дасгаад явцдаа нэмэх нь зөв гэж ярьцгааж байгаа. Намуудад эмэгтэй боловсон хүчин дутмаг байгааг ч дуу нэгтэй зөвшөөрсөн. Харин нөгөө талд улс төрд оролцох эмэгтэй мундаг боловсон хүчин маш их байгааг эмэгтэйчүүд нь онцолсоор л... Ах нар ч амархан бүсээ тайлахгүй байлгүй дээ. 


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт нойтон цас орно 1 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 17 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 18 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 18 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 18 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 19 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 21 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 22 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 23 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 23 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 23 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/22
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2026/09/22
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21