Өрхийн орлого нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох нь цөлжилттэй тэмцэх төслийн гол ЗОРИЛГО гэж үү

Б.Хонгорзул
2023/06/09

Бид өмнө нь манай улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд хэрэгжсэн цөлжилттэй тэмцэх төслүүдийн тухай мэдээлсэн билээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны хуудаснаас харахад нийт 12 төсөл хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжсэн аж.

Тэгвэл эдгээр төслийн үр дүнгийн тайлан анхаарал татаж байгаа юм. 

№1. Дараах төсөл хэрэгжиж дууссан. Герман улсаас 3.5 сая дойч маркийн санхүүжүүлэлт олгосон байна. Гэтэл төслийн үр дүн нь "Засаг захиргаа иргэдийн хамтын ажиллагаа, итгэлцлэлийг сайжруулж бэхжүүлсэн. Бэлчээрийн ашиглалтыг сайжруулах арга замыг тодорхойлсон. Өрхийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлсон" гэжээ. 


№2. Дараах "Цөлжилттэй тэмцэх" төсөл 22 мянган ам долларын НҮБ-ын санхүүжилттэй байна. Гэтэл төслийн үр дүн нь 5 худаг гаргасан, 4 удаагийн уулзалт зохион байгуулсан, зурвас байгуулсан гэжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр буюу 2020 оны байдлаар Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9% буюу 120.3 сая га талбай доройтсон. Үүнээс нэн хүчтэй 4.7%, хүчтэй 18.6%-ийг эзлэх ба засаг захиргааны нэгжийн хувьд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-сүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70% цөлжилт, газрын доройтолд өртсөн байна.  Гэтэл хэрэгжиж дууссан төслийн үр дүнг дээрх жишээнээс харж болно.

Засаг захиргаа иргэдийн итгэлцэл, өрхийн орлогын эх үүсвэр нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох нь цөлжилттэй тэмцэх төслийн гол зорилго мөн үү. НҮБ-ын санхүүжилт 22 мянган ам доллараар 5 худаг гаргаад л болоо гэж үү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18