СОНГУУЛИЙН ХУУЛЬ: Жагсаалтаар нэр дэвшигчийн сурталчилгааг нам, эвсэл нь хариуцна

Л.Бямбажав
2023/06/08

УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн. УИХ-ын гишүүн Н.Энхболд нар болон О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын гишүүдийн тус тусдаа боловсруулж, өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцэн Ажлын хэсэг ажиллаж буй. 

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ажиллаж байгаа бөгөөд өчигдөр /2023.06.07/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАСАН ОНЦЛОХ ЗААЛТУУДААС:

  • Жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг намын сонгууль эрхэлсэн байгууллага хариуцах бөгөөд сурталчилгааны хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудас хэмжээнээс хэтрэхгүй байна.
  • Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахад зарцуулах зардал нь сонгуульд зарцуулсан нийт зардлын 15 хувиас хэтрэхийг хориглоно.
  • .Саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчийн болон нам, эвсэл тэдгээрээс жагсаалтаар нэр дэвшигчийн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна.
  • .Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглоно.
  • Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ.
  • Бие даан нэр дэвшүүлэгч нь гарын үсэг зуруулахдаа А4 хэмжээнээс хэтрэхгүй хэмжээтэй өөрийн танилцуулах хуудсыг тарааж болно.
  • Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.9-д заасан хугацаанд хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад энэ хуулийн 20.9.1, 20.9.3, 20.9.4, 20.9.5 дахь заалт, 23, 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр оруулсан өөрчлөлт, гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын өөрчлөлтийг тусгаж сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ.
  • Намын тухайд нам эвсэлд өгсөн нийт саналын 3 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;
  • Хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;
  • Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх.

 Ажлын хэсэг нэгтгэсэн төсөлтэй холбоотой 55, хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын  тогтоолын төсөлтэй холбоотой дөрөв, нийт зарчмын зөрүүтэй 60 орчим саналын томъёолол бэлтгэсэн байна.

Дараах байдлаар зарчмын зөрүүтэй саналуудыг багцалжээ.

  • Монгол Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос;
  • Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас.
  •  Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг УИХ тогтоох бөгөөд  санал авах өдөр дөрөв хүртэлх байх гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий төв комисс болон салбар комиссын чиг үүрэг гадаадад сонгууль авах үйл ажиллагааны зохион байгуулалттай холбогдох зарим асуудлыг тусгах,
  • Сонгогч тухайн тойргийн мандаттай тэнцүү тооны нэр дэвшигчид болон нам, эвсэлд санал өгөх,
  • Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлан гаргасан сонгуулийн зардлын дээд хэмжээг батлах,
  • Сонгуулийн зардлыг бууруулах чиглэлээр тойрог тус бүрт нэр дэвшигчийн зурагт хуудсыг байршуулсан нэгдсэн самбартай байх зохицуулалтыг тусгах,
  • Нам нэр дэвшүүлэхдээ намын гишүүн,  дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хандив, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох, шударга ёсны зарчим баримталж, нийгмийн төлөөллийн оролцоог бүрэн хангах
  • Жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага эрхлэн явуулах
  • Сонгогчдийн нэрийн жагсаалтад давхардал байгаа эсэхийг нягтлан шалгуулах зорилгоор сонгуульд оролцож байгаа нам, эвсэлд цахим хэлбэрээр хоёр удаа нэрсийн жагсаалтыг өгөх зэрэг асуудлыг хамруулжээ.

Түүнчлэн хуулийн төсөлд тусгасан “Санал авах өдөр санал авах байранд өөрийн биеэр саналаа өгөх боломжгүй сонгогч санал авах өдрийг хүртэлх тав хоногийн хугацаанд санал авах байранд урьдчилан саналаа өгч болно” гэсэн заалтыг ажлын хэсгээс хасах санал гаргажээ. Учир нь сонгууль будилаантуулах эрсдэлтэй гэж  ажлын хэсгээс үзжээ.

 Нам, эвслийн нэрсийн жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүсийн сонгуулийн сурталчилгааг зөвхөн нам, эвсэл нь зохион байгуулах аж. 

 Хуулийн төсөлд “Ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд урамшууллын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн ажлын хэсгээс өөрчилж нь хөдөлмөрийн хөлсний 50 хувиас хэтрэхгүй байна” оруулсныг байнгын хороогоор дэмжсэн. Нийслэл, аймгийн төвд 400, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагч ажиллах, нэр дэвшигчийн сонин, сэтгүүлийн хэмжээ хоёр хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй, ухуулах хуудас нэг хэвлэлийн хуудас байх, аймаг, дүүргийн нэг хэсэгт тав, бусад газарт гурван зурагт самбар байрлуулах зэрэг зохицуулалтуудыг тусгаж байгаа юм байна.

Хуулийн төсөлд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө олгохоор тусгасныг 22 болгож, хуучнаар нь үлдээх саналыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа гаргасан ч уг санал дэмжигдээгүй.

Мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд, саналын хуудсанд нам, эвслийн нэрийг УИХ-ын өмнөх сонгуульд авсан суудал, саналын тооны ихээс бага руу жагсаах дарааллаар бичнэ гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. 



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18