ИРГЭД ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА


"Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн" төрийн бус байгууллага нь НҮБ-ын Ардчилал сангийн дэмжлэгтэйгээр УИХ-ын Тамгын газартай хамтран "Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь" төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтаар хууль санаачлагчдын боловсруулсан хуулийн төслүүдэд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад сонирхлын бүлгүүдийн саналыг авах, нэгтгэх, тусгах, тухайн талуудад санал нь төсөлд хэрхэн туссан талаар эргэн тайлагнаж, харилцан мэдээлэл солилцоход зориулагдсан http://forum.parliament.mn цахим системийг танилцуулж, системийг хэрхэн ашиглах талаар хэвлэл мэдээллийн байгууллагынажилтнуудад мэдээлэл өгөв.

http://forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн систем нь УИХ-ын http://parliament.mn/цахим хуудасны дэд хуудасбөгөөд нэг талаас хууль тогтоох байгууллагад зориулсан хууль тогтоомжийн төсөлд олон нийтийн саналыг авах, нөгөө талаас хуулийн төсөлд иргэд, олон нийт саналаа өгөх боломжийг хангасан, хууль санаачлагч ба олон нийтийг орон зай, цаг хугацаа, мөнгө санхүүгийн ямар нэг бэрхшээлгүйгээр холбосон талбар болохынхувьд хууль санаачлагч нь өөрийн санаачилсан хуулийн төслийг системд байршуулж,олон нийтийн хэлэлцүүлэг явуулахыг УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн ахлах референт Ч.Тунгалаг хэлсэн.

Одоогоор уг системд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт,өөрчлөлтийн төслийг байршуулсан байгаа бөгөөд байршуулснаас хойшихдолоо хоногийн хугацаанд 1000 гаруй хүн үзэж, танилцжээ.

Хэлэлцүүлгийн системийгашиглаж эхэлснээсээ хойш 20 орчим хуулийн төслийг байршуулж, иргэд, олоннийтээс санал авсан бөгөөд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухайхуулийн төслийг 30 гаруй мянган хүн үзэж, 1000 орчим хүн саналаа өгсөн хэмээн "Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн" төрийн бусбайгууллагын гүйцэтгэх захирал Ш.Оюунтуяа хэллээ.

http://forum.parliament.mn цахим хэлэлцүүлгийн системээр иргэд хуулийн төсөлдсаналаа өгөхөөс гадна хоорондоо харилцах, мэдээлэл солилцох, зөвшилцөж асуудлыгшийдвэрлэх, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой юм.

Ухаалаг утас, таблет зэрэг интернетийн төхөөрөмжидзориулсан энэхүү цахим системийг түгээн дэлгэрүүлж, хууль боловсруулах үйлявцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнбайгууллагын ажилтнууд хамгийн чухал үүрэгтэй болохыг уулзалтын төгсгөлд зохионбайгуулагчид онцлон хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцаххэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 10 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 10 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 11 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 16 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 17 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25