Д.Амарбаясгалан: Парламентыг бодлогын өрсөлдөөний талбар болгодог хөшүүрэг учраас пропорционал элемент чухал

О.Шүрэнцэцэг
2023/05/18

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2023.05.18) хуралдаан гишүүдийн 53 хувийн ирцтэйгээр 09 цаг 11 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан. Төслөөр эл заалтыг хөндөөгүй. Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, тодорхой хувийг нь пропорционал аргаар сонгох нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалттай зөрчилдөх эсэхийг лавлав. Цаашдаа энэ агуулгыг дор бүрнээ өөр өөрөөр тайлбарлаж, сонгуулийн тогтолцоог тогтворгүй болох эрсдэл үүсэх талаар байр сууриа илэрхийлэв.

Мөн тэрбээр Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн холимог тогтолцоог 2016 онд өөрчлөх нэг үндэслэл нь Үндсэн хуулийн дээрх хэсэг дэх “…шууд сонгох эрх…”-ийг хангах байсныг дурдсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Анх удаа сонгуулийн холимог тогтолцоогоор зохион байгуулсан Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн дараа нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандсаны улмаас таны дурдсан үндэслэлээр Цэц дунд суудлын хуралдаанаа шийдвэр гаргасан “…шууд сонгох…” гэдэг нь хүн сонгох ёстой гэх өрөөсгөл агуулгатай тайлбарыг тухайн үед гаргажээ.

Харин Үндсэн хуулийн цэц 2022 оны 01 дүгээр тогтоолоороо тэр заалтыг хүчингүй болгосон. Олон улсад парламентын сонгууль явуулдаг шалгарсан хоёр тогтолцоо байна. Мажоритар, пропорционал гэх энэ хоёр тогтолцоог парламентын засаглалтай дийлэнх улс сонгуулийнхаа үйл ажиллагаанд шууд хэрэглэж байна. Улс төрийн намыг төлөвшүүлж, бодлогын нам болгож хөгжүүлэх, парламентыг бодлогын өрсөлдөөний талбар болгодог хөшүүрэг учраас пропорционал элемент чухал. Нөгөөтээгүүр, Монгол хүн ам цөөтэй, уудам газар нутагтай, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор газар нутгийн болон хүн амын төлөөллийг хангах шаардлагаар мажоритар тогтолцоог сонгодог онцлогтой” гэв. Төсөлд нийт гишүүдийн 50 хувийг мажоритар аргаар, 50 хувийг пропорционал аргаар сонгохоор тусгасан. Хоёр төрлийн тогтолцоо нь харилцан бие биедээ хяналт тавих чадамжтай байх зүйтэй гэх үндэслэлээр, хоёр тогтолцоог хослуулан хэрэглэсний үр дүн, ач холбогдол илүү гарна гэсэн тооцоололд үндэслэсэн гэв. Харин хэлэлцүүлгийн явцад иргэдээс, Улсын Их Хурлын гишүүдээс, мөн улс төрийн намуудаас 60/40 гэдэг хувилбараар Улсын Их Хурлын 126 гишүүнийг сонгох санал гарчээ. Найруулгын өөрчлөлт хийх юм байна гэж ойлгож байна гэсэн хариултыг Д.Амарбаясгалан сайд өгсөн.  

Ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараа гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 84 хувь нь төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 4 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 6 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21