ЭХЭМҮТ-ийн мэс заслын болон хагалгааны дараах тасгуудад их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж дууслаа

О.Шүрэнцэцэг
2023/05/18

Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох ЭХЭМҮТ нь баригдсан цагаасаа хойш 35 жилийн хугацаанд иж бүрэн засвар хийгдээгүй өнөөдрийг хүрсэн.  БГД-ийн нутаг дэвсгэрт байрлалтай ЭХЭМҮТ-ийг олон улсын жишиг, стандартад нийцүүлэн төрөх тасгийг бүрэн шинэчлэх ажлыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар амжилттай хийлгэсэн.

Харин энэ удаад мэс заслын тасгууд болон, мэс заслын дараах тасгуудад иж бүрэн их засвар шинэчлэлтийн ажлууд хийгдэж дуусчээ. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн барилгын их засвар шинэчлэлтийн 2-р ээлжийн их засвар буюу Хүүхдийн эмнэлгийн зоорьтой 4 давхар “6-4” блок барилгын хуучирч муудсан хэсгийг буулгаж цэвэрлэн шал, хана, тааз шинэчлэх, цонх хаалгануудыг шинээр суулгах, шилэн хаалт хийх мөн агааржуулалтын систем, дотор халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээ, дотор холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлт хийж тасгуудын өрөөнд хүчил төрөгчийн шугам угсралт, эмч, сувилагч дуудлагын систем суурилуулах, дотор заслын ажил бүрэн хийгдэж олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн тохижуулсан байна.

Тодруулбал:

- Зоорийн давхарт инженерийн шугам сүлжээ, агааржуулалтын систем, дотор иж бүрэн засал

- 1-р давхарт Ерөнхий мэс заслын тасаг, Цээжний мэс заслын тасаг нийт 54 ортой 49 хэвтэн эмчлүүлэх өрөө, 2-боолтын өрөө, эмч, сувилагч нарын өрөө

- 2-р давхарт Чих, хамар, хоолойн мэс заслын тасаг, Нүдний мэс заслын тасаг, Бөөрний мэс заслын тасаг нийт 74 ортой 59 хэвтэн эмчлүүлэх өрөө, 2-боолтын өрөө, эмч, сувилагч нарын өрөө

- 3-р давхарт техникийн өрөөнүүд, асран хамгаалагч нарын хүлээлгийн 2 өрөө тус бүр иж бүрэн шинэчлэн засварлажээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээний ажлыг “Алтайн бумбат өргөө” ХХК, барилгын их засварыг “Скудотаур” ХХК тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа уг ажилд дан ганц төрөх тасгийн шинэчлэл засвар багтаагүй, бүх тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээс гадна хоёр өргөтгөлийн барилгын ажил багтаж байгаа. Өнөөдрийн байдлаар тус төвд “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилга, "Хүүхдийн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилга, 150 хүүхдийн багтаамжтай ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлууд үргэлжилж байна.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21