Боловсролын зээлийн сангийн 363 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүй байна

О.Шүрэнцэцэг
2023/05/16

Боловсролын зээлийн хулгайн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал мэдээлэл хийсэн юм.

Гадаад улсад бакалавр, магистр, докторын зэрэгт суралцахаар Боловсролын зээлийн сангаас 2368 суралцагч нийт 363 тэрбум төгрөгийн зээл авчээ. Үүний 90 хувь нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн үр хүүхдэд олгогдсон болох нь олон нийтэд ил болоод байна. Өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт бараг 100 хувь хийгдээгүй, үүний дээр эргэн төлөлт хийгдээгүй зээлийн 41 хувийг үе үеийн Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар чөлөөлсөн байна.


Гэтэл сайдын тушаалаар зээлийг чөлөөлөх боломжгүй. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг Улсын Их Хурал тогтооногэж заажээ. Тэгэхээр сайд нар хууль бус чөлөөлөлт хийсэн гэсэн үг. Засгийн газрын тогтоол болон зургаан сайдын тушаалаар 867 суралцагчийн 80.2 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн байгаа юм.

Зээл авсан зарим хүмүүсийн зүгээс гадаадад суралцаж ирээд эх орондоо таван жил ажилласан бол зээлээс чөлөөлөгдөнө гэх тайлбарыг өгч байгаа бол уг журам 2012 онд Засгийн газрын тогтоолоор хүчингүй болжээ.

 


5
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 3 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 6 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21