НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл болон дүүргүүдийн төлөөлөл 1000 мод тарилаа

О.Шүрэнцэцэг
2023/05/14

Хаврын бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан Нийслэл болон дүүргийн Иргэдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид мод тарилаа.

Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр иргэд, ААН байгууллагууд, Монголын оюутны холбоо болон төгсөгчдийн холбоо хамтран мод тарьж байна.

Арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, ногоон ирээдүйн төлөө мод тарихаар ирсэн иргэддээ талархал илэрхийлье. Модыг тарихаас гадна арчилгаа хамгийн чухал байдаг. Иймд энэ жилээс эхлэн Монгол Улсын Засгийн газраас мод арчилгаанд зориулан 4,5 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Мод тарих үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжинэ. Иргэд та бүхнийг ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Манай зөвлөл 2021 оноос эхлэн хавар, намрын улиралд 1000 мод буюу жилд 2000 мод тарьдаг. Энэ жилийн хувьд дүүргүүдийн эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран 5000 дахь модоо тарих гэж байна. Бидний тарьсан мод бүр ургаж, нийслэлийн ногоон байгууламжид хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн хугацаанд тарьсан моднууд 98,5 хувийн амьдралтай ургаж байгаа. Модыг тарьснаас хойш 3 ба түүнээс дээш жилийн хугацаанд манай мэргэжилтнүүд жилийн дөрвөн улиралд арчилж ургуулдаг. Энэ хаврын тариалалтаар 10 төрлийн 10 мянган мод тарьж байна. Мөн энэ намар 10 мянган тарихаар төлөвлөсөн” гэлээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 2009-2020 он хүртэл 11 жилийн хугацаанд 110 мянган мод тарьжээ. Сүүлийн хоёр жилд 150 мянган харандаан мөчир бэлдэн ойжуулалтын хэлбэрээр Туул голын эргийн хамгаалалтад “Ногоон хэрэм” зурвас үүсгэн мод тарилт хийж байгаа аж. Мөн 60 га газрыг нөхөн сэргээн зүлэгжүүлж, 50-60 мянган нэг наст цэцэг арчлан ургуулж, нэг га талбайтай талбайтай мод үржүүлгийн газраа 4 га газар болгон өргөтгөжээ.

Энэ хаврын тариалалтаар 100 гаруй байгууллага, ААН, 3000 гаруй иргэн Голт бор, Өрөл, Далан хайс, Тэхийн шээг, Гүйлс, Буйлс, Агч, Шао хуайс, Улиас, Хайлаас зэрэг 10 төрлийн модыг 13-22-ны өдрүүдэд тарих юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 27 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 36 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 39 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21