15 хүртэлх насны хүүхдүүдийг улаанбурхан өвчнөөс сэргийлэх нөхөн дархлаажуулалтад хамруулна

О.Шүрэнцэцэг
2023/05/14

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны эмч В.Байгаль улаанбурхан өвчний нөхөн дархлаажуулалтын талаар мэдээллээ. 

Тэрээр "Улаанбурхан өвчний тухайд вирусээр үүсгэгдэж, агаар дуслын замаар хүн хооронд халдварладаг. Нэг хүн өвдлөө гэхэд хавьтал болсон арван хүн тутмын ес нь халдвар авах магадлалтай. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн 162 улсад Улаанбурхан өвчний 170 000 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг өмнөх оны мөн үетэй нь харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. Энэ оны эхний улирлын байдлаар 40 000 гаруй тохиолдол батлагдсан. Манай улсын тухайд хамгийн сүүлд 2015-2016 онд улаанбурханы томоохон дэгдэлт гарсан. Тухайн үед нийт 5 000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эхний сард 0-2 насны хүүхдүүд голчлон өвдсөн юм.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцины эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр настайд хийдэг. Хөрш зэргэлдээ орнуудад уг өвчний тохиолдол бүртгэгдэж байгаа учраас бид вакцин хийх шаардлагатай байна. Есөн сартай, хоёр настайд вакциндаа хамрагдах юм бол бүрэн сэргийлэх боломжтой. 

Ковид цар тахлын үеэр товлолын вакцины хамрагдалт 95 хувиас буурсан байна. Тооцоолбол жилд 5 000 гаруй хүүхэд вакцинд хамрагдаж чадалгүй үлддэг.  2018-2022 оны хооронд вакцины бүрэн тунгаа авч хийлгэж чадаагүй 40 000-60 000 хүүхэд байгаа. Хэрэв өвчлөл манай улсад ороод ирвэл эдгээр хүүхэд өвдөх магадлал өндөр гэсэн үг. 

Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ ягаан дэвтрийг үзээд есөн сар болон хоёр настайд нь улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын вакциныг хийлгэсэн эсэхийг шалгаарай.Хэрэв вакцин хийлгээгүй бол нөхөн дархлаажуулалтад 15 хүртэлх насны бүх хүүхэд хамрагдах боломжтой. Өрхийн болон сумын эрүүл мэндийн төвдөө очоод дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдахыг зөвлөж байна. Цар тахлын үед вакцинд хамрагдаж чадаагүй дөрөв хүртэлх насны хүүхдүүдийг нэг сарын зайтай хоёр тунгаар нөхөн дархлаажуулалт хийнэ. Харин вакцин хийлгэсэн нь тодорхойгүй 15 хүртэлх насны хүүхдэд нэг удаа вакцин хийнэ" гэлээ. 


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 28 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 37 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 39 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21