Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2023/05/12

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй айлчлалын хүрээнд тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Тэрбээр Монгол Улсын төр, засгаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, Монгол Чехийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, айлчлалын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, иргэдийн зүгээс тавьсан санал хүсэлт, сонирхсон асуудлаар ярилцлаа.

Монгол, Чехийн Нийгмийн хамгааллын хэлэлцээр 2023 оны 3 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд хоёр талд шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэврээ тогтоолгох боломжтой болоод байна. Энэ талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Монгол Улс Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн конвенцын шинэчлэгдсэн стандартад бүрэн нийцсэн жолооны үнэмлэхийн шинэчилсэн загвар гаргахаар ажиллаж байгааг мөн мэдээлж, Чех Улсад оршин суугаа манай иргэд энэхүү шинэ загварын үнэмлэхийг суугаа орныхоо жолооны үнэмлэхээр солих боломжтой болоод байгааг онцоллоо.

Хоёр улс 2017 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулж, Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр манай хувийн хэвшлийн компаниуд идэвхтэй ажиллаж байгаа талаар мөн мэдээлэв. Энэ нь хоёр улсын иргэд, бизнес эрхлэгчид, жуулчдад зорчих таатай нөхцөлийг бүрдүүлж байгааг тэмдэглэлээ.

Боловсролын салбарт тухайлбал, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг чехийн талтай хамтран хэрэгжүүлэх, монгол оюутнууд, Чехийн их, дээд сургуулиудад чех, англи хэлээр суралцах боломжтой болсныг мөн онцоллоо.

Энэ оны байдлаар Чех Улсад манай улсын 12 мянга 5 иргэн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, сурч, оршин сууж байгаа бөгөөд үүний 5 мянга 770 нь эрэгтэй, 6 мянга 235 нь эмэгтэй. Тэдний 5 мянга 928 нь байнгын оршин суух зөвшөөрөлтэй, 6 мянга 77 нь түр оршин суух зөвшөөрөлтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 6 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 9 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 10 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 11 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 11 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 12 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 13 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 14 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 16 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 16 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 16 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 17 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 17 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр