Монгол бичгийн 17 дугаар улсын олимпиад Хэнтий аймагт зохион байгуулагдлаа

О.Шүрэнцэцэг
2023/05/08

Монгол бичгийн 17 дугаар улсын олимпиад Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулагдлаа. Тус олимпиадыг Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойн хүрээнд нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Аймаг, дүүргийн монгол бичгийн олимпиадад шалгарсан 23 багш, 20 сурагч өрсөлдөж сурагчдын төрөлд тэргүүн байранд Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн Цогцолбор сургуулийн сурагч Б.Энхжин, багш нарын төрөлд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн багш Д.Пүрэвдорж тэргүүн байр эзэлжээ.

Нээлтийн арга хэмжээ энэ сарын 6-нд болсон бөгөөд тус аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны доктор, профессор Ардын багш Ц.Өнөрбаян, “Ертөнц” төвийн тэргүүн, МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн багш, доктор, профессор Ү.Ариунболд, БШУГ-ын дарга С.Мөнхцэцэг, АЗДТГ-ын НБХ-ын дарга Д.Өнөрцэцэг тэргүүтэй удирдлага мэргэжилтэн, багш, сурагчид оролцсон. Олимпиадыг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Лаборатори нэгдүгээр сургуулийн захирал Г.Өнөртуяа нар үг хэлсэн юм.


0
angry
5
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 27 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 36 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 39 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 4 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 6 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21