Хүлээлт үүсгэсэн “WEDDING EXPO MONGOLIA - 2023” энэ амралтын өдрүүдээр зохион байгуулагдана

О.Шүрэнцэцэг
2023/05/02

“WEDDING EXPO MONGOLIA-2023”-ийг “Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ, BRAND MEDIA GROUP-ээс жил бүр зохион байгуулдаг. 

Энэ нь бизнесийн байгууллагууд, Энтертайнмент салбарынхны хүсэн хүлээдэг хамгийн том арга хэмжээ юм. 

“WEDDING EXPO MONGOLIA 2023” -н нүүр царайгаар таван гоо бүсгүйг зохион байгуулагчид сонгосон явдал сонирхол татаж байна.  Монгол улсын Гавьяат жүжигчин Г.Ундармаа, “Сайхан бүсгүй” группын админ Б.Дэлгэрмаа, модель С.Төгс,  охидын “The Wasabies”хамтлагийн ахлагч Э.Анужин, “One music” продакшны уран бүтээлч, дуучин Ч.Мишээл нарыг хамтатгасан сурталчилгаа хуримын хувцас бүсгүй хүнийг энхрий ялдам, төгс жаргалтай болгодгийг илтгэжээ. 


Насны бэлтгэдэлт найрын саруудыг угтсан эл арга хэмжээг нийслэл төдийгүй, 21 аймагт хуримлах хос, ах дүүс, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчид ирж сонирхдог, оролцдог уламжлал хэдийн тогтсон билээ.  

 

Ховор чамин болон тансаг зэрэглэлийн автомашинуудын үзэсгэлэн, хуримын салбарын шилдэг мэргэжилтнүүдийн зөвлөгөө, хэлэлцүүлэг, хуримын болон гоёлын даашинзны загварын шоу бүхий уг арга хэмжээ UG Arena цогцолборт тавдугаар сарын 6,7ны 11:00-19:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Энэ жилийн хуримын үзэсглэнд нийслэлийн “Гэрлэх ёслолын ордон” хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр хуримын саруудын захиалгаа урьдчилж авах юм. 

Үзэсгэлэнгийн үеэр урилга, гэрэл зураг, видео бичлэг, ресторан, катеринг, бялуу, чимэглэл, даашинз, эрэгтэй хослол, үндэсний хувцас, хуримын бөгж, гоёл, make up, гоо сайхан, авто машин түрээс, бал сарын аяллууд гэх мэт хуримын үйлчилгээ үзүүлдэг 70 гаруй шилдэг байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах гэнэ.



0
angry
1
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21