''Түгжрэлийг бууруулах хүрээнд 837 тэрбумын төсөл хэрэгжүүлж эхэлсэн''

О.Шүрэнцэцэг
2023/05/02

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого чиглэл, түүний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан дээр танилцууллаа. Тэрбээр автозамын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, арга хмэжэний ₮420 тэрбумын гүйцэгэлийн талаар, төвлөрлийг сааруулах чиглэлээр төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх болон их дээд сургуулиудыг хотоос нүүлгэх тухай, хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн асуудал, зөөлөн бодлогын хүрээнд хийсэн ажил гэсэн агуулгаар мэдээллээ өгсөн юм. Өнгөрсөн оноос эхлэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор хийх ажилд жил бүр тусгайлан ₮420 тэрбумаас доошгүй санхүүжилтийг төсвөөс олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тэгвэл 2022 онд энэ хүрээнд нийт ₮837тэрбумын төсөвт өртөг бүхий төсөл арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн байна. Төлөвлөсөн арга хэмжээний 97 хувь буюу ₮808.9 тэрбумын ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

2022 онд 269.9 тэрбум, 2023 онд он дамжин санхүүжих 138.2 тэрбум буюу нийт ₮284.7 тэрбумын санхүүжилтийг олгожээ. Энэхүү санхүүжилтийн нийт ажлын гүйцэтгэл 40 хувьтай байгааг тэрбээр танилцууллаа. Харин 2023 оны хувьд нийслэлийн хөрөнгө оруулалтын төсөвгүй болсон тул түгжрэл бууруулах арга хэмжээг бүрэн санхүүжүүлэх боломжгүй болжээ. Нийслэлийн төсвөөс энэ онд сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл, явган болон дугуйн замын зарим хэсгийг санхүүжүүлэхээр ₮15 тэрбумыг зарцуулахаар шийдвэрлэсэн Харин гол замын бүтээн байгуулалтад замын сангаас ₮29.5 тэрбумыг зарцуулах юм.

2022-2023 ОНД НИЙТ 11 БАЙРШИЛД 16.45 КМ АВТО ЗАМ, 963.7 М/УРТ ГҮҮР БАРИНА

Улсын төсвийн ₮408 тэрбумыг Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын багцад тусган баталсныг тэрбээр арга хэмжээний биелэлтээр танилцуулав.

Автозамын сүлжээг өргөтгөх, шинэчлэх чиглэлээр 2022-2023 онд нийт 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 м/урт гүүр хэрэгжүүлэхээр сонгосон. Үүнээс өнгөрсөн онд 4 байршилд 4.36 км автозам барьж ашиглалтад оруулжээ. Энэ онд 7 байршилд 12.09 км автозам болон дээрх гүүрийг барихаар ажиллаж байна. Эдгээр гол ба туслах замын ажилд нэн шаардлагатай ₮187 тэрбумын санхүүжилтийг шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Улмаар салбарын сайдууд болох Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нарт санхүүжилтийг шийдэх даалгаврыг тус хуралдаанаас өгөөд байгаа аж. Харин гадаадын зээл тусламжаар 2 төсөл хэрэгжиж байгаагийн нэг БНХАУ-ын ЗГ-аас олгох $1тэрбумын хөнгөлөлттэй зээлээр төмөр замын доогуур автозамын нүхэн гарц барих төсөл юм. Тодруулбал, 5 шарын төмөр замын гармаас Баянгол дүүрэг, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар хүртэл төмөр зам дагуу 4 байршилд нүхэн гарц барих юм. Энэхүү ажлын заримыг 06 дугаар сарын 01-ний хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр нүхэн гарцуудын уулзвар дахь хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 30 хувь нэмэгдэж, гэрлэн дохион дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувь буурна гэж тооцжээ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВЖ БУЙ НИЙТ АВТОБУСНЫ 68 ХУВЬ НЬ 10-ААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ

Нийтийн тээврийн салбарт 1400 орчим автобус шинэчлэх шаардлагатай байгаа аж. Нийслэлд өдөр тутамд 500 гаруй мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Энэхүү үйлчилгээг 996 автобус 107 чиглэлд үзүүлж байгаагийн 68 хувь нь 10-аас дээш жилийн насжилттэй байгаа юм. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобусыг шинээр үйлчилгээнд гаргасан. Харин энэ онд их багтаамжийн 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд оврын 50 автобус худалдан авахаар төлөвлөсөн. Худалдан авалтын гэрээг байгуулсан бөгөөд 06 дугаар сараас эхний ээлжийн автобусыг оруулж ирэхээр төлөвлөжээ. Мөн 150 автобусны багтаамжтай гадна зогсоол, 220 автобусны багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн сервис үйлчилгээ бүхий Нийтийн тээврийн автопаркийн барилгыг Хан-Уул дүүрэгт байгуулахаар тендерийг зарлаад байгаа аж. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаадын зээл тусламжийн хүрээнд хоёр төсөл хэрэгжиж байгаа нь дүүжин замын тээвэр, тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний төсөл юм.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо 1 цагийн өмнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ 1 цагийн өмнө
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана 3 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ 3 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй 4 цагийн өмнө
Баянзүрх захад үхрийн мах 31,000 төгрөгт хүрчээ 4 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 4 цагийн өмнө
Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна 4 цагийн өмнө
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 13 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 21 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 22 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 23 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина Өчигдөр
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Өчигдөр
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ Өчигдөр