Гүйцэтгэгч: Төрийн ордны хашаа анхнаасаа ногоон өнгөтэй байсан, та нар сайн хар

О.Шүрэнцэцэг
2023/04/24

Сүүлийн өдрүүдэд төрийн ордны хашааг засварлаж, улмаар ногоон өнгөөр будаж шинэчилсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд буй. Тэгвэл уг асуудлаар төр засгийн тохижилт үйлчилгээний газрын дарга Ж.Тамир мэдээлэл өглөө. 

"Төрийн ордны гаднах хашаа олон жилийн элэгдэлд орсон мөн эвдрэл гэмтэл гарсан. Уг хашааны хувьд хүнд даацын цутгамал хашаа учраас иргэдэд гэмтэл учруулах эрсдэлтэй байсан. Тиймээс хашааг яаралтай засварлаж, иргэд олон нийтэд эрсдэл учруулахгүй байх үндсэн дээр зураг төслийн дагуу засварласан. Хотын төв хэсэг учир аюулгүй байдалдаа анхаарч ажилласан. Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс хашааг тулгасан зэрэг асуудал гаргасандаа уучлал хүсэж байна. Түүнээс гадна хурдан шуурхай засаж засварлахыг хичээж, шахаж ажилласан. Энэхүү хашаа нь яг хуучин хашаа шигээ гадна чулуу хийгдэнэ. Польш улсын ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор чулуу хийж амжихгүй, будгийн сонголт хийсэн байгаа. Гэхдээ хашааны ерөнхий өнгө нь гандчихсан байгаа ч чулууны өнгө нь ногоон байдаг. Угтаа баруун тал нь ногоон өнгөтэй тиймээс зүүн талыг нь өөр өнгөөр будчихвал хашаа өөр харагдана. Шинэ эмульс учраас маш тод харагдаж байгаа юм. Тиймээс иргэдэд маш хүндээр тусаж байх шиг байна. Тиймээс хашааны зүүн тал нь баруун тал болон бусад тал шигээ чулуу хийгдэнэ. Айлчлалын дараа хийх төлөвлөгөөтэй байгаа" гэв.  


3
angry
1
care
9
haha
2
liked
4
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 23 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 28 минутын өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 6 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21