Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдэд 13 жилийн ял оноолоо

О.Шүрэнцэцэг
2023/04/21

Прокуророос Б нь бага насны хохирогч Э-г хүчиндсэн гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Б нь бага насны хохирогч Э-г хүчиндсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. 

 Гэмт хэргийн хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь яллагдагч, шүүгдэгчийн хамаарал бүхий нөлөөнд орсон, хараат байдалд байгаа /гэр бүлийн амьжиргааг залгуулдаг, хууль ёсны төлөөлөгч гэр бүл, төрөл садныхаа нэр хүндийг хамгаалах зорилгоор хохирогчид нөлөөлөх, дарамтлах .../ тохиолдолд хохирогчийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй байдаг тул хөндлөнгийн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас хууль ёсны төлөөлөгчийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, шүүх хуралдаанд оролцуулдаг.

 Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Өвөрхангай аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг тогтоож, тус газрын хүүхдийн эрх, хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагчийг шүүх хуралдаанд оролцуулав.

 Шүүхээс шүүгдэгч Б-г бага насны буюу 11 настай хохирогчийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа


8
angry
0
care
2
haha
1
liked
1
love
7
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 8 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 12 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 13 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 14 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 14 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 14 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 15 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 16 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 18 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 18 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 19 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 19 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 19 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр