0-17 насны хүүхдүүдийн өвчлөлийн 75,9 хувийг амны хөндийн өвчлөл эзэлж байна

М.Төгөлдөр
2023/04/20

Монгол Улсын Засгийн газраас амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн шүд цооролтын өвчний тархалтыг бууруулах чиглэлээр үндэсний хэмжээнд “Шүд төсөл”-ийг боловсруулж, 2024 оноос төслийг эхлүүлэх шийдвэр гарган, холбогдох яаманд хүргүүлсэн.   

Тус ажлын хэсгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд ахлан ажиллаж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд өнөөдөр АШУҮИС нь “АШУҮИС дент” шүдний эмнэлэг болон Нүүдлийн шүдний амбулаторио шинээр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар өнгөрсөн жилээс улс орон даяар эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 960 мянган иргэн хамрагдсан байна. Үүнээс 0-17 насны хүүхдүүдийн өвчлөлийн дийлэнхи буюу 75,9 хувийг амны хөндийн өвчлөл эзэлж байна.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүд төсөл”-ийг эхлүүлэх чиглэл өгч, Эрүүл мэндийн сайдын А/124 дүгээр тушаалаар төслийг боловсруулан хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл өнөөдөр энэ төслийн хүрээнд АШУҮИС нь хажуудаа шүдний эмнэлэг болон нүүдлийн шүдний амбулаторитой боллоо. Нүүдлийн шүдний амбулаториор алслагдсан дүүрэг, орон нутгийн иргэд үйлчлүүлэх боломжтой.

Үүнээс гадна дээрх эмнэлгүүдэд энэ чиглэлээр бэлтгэгдэж байгаа боловсон хүчнийг ажлын байран дээр нь сургах бололцоо бүрдсэн байна.

“Шүд төсөл”-ийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд “Эрүү, нүүр, шүдний үндэсний төв” байгуулах, шүдний тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас хэрхэн шийдэх, өвчлөлийн статистикийг цахимжуулах, боловсон хүчнийг бэлтгэх гэх мэт олон ажлыг хийхээр төлөвлөөд бэлтгэл ажлыг хийгээд явж байна.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Тэгвэл АШУҮИС-ийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар энэ үеэр “АШУҮИС нь Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох, хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Өнөөдөр бид шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх “АШУҮИС дент” шүдний эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлж байна.

Тус эмнэлэг дээр шүдний сувгийн эмчилгээ, гажиг засал зэрэг бүх төрлийн эмчилгээг хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй “Шүд төсөл” дээр манай эмнэлэг гол ачааллыг авч иргэдэд үйлчилнэ.” хэмээлээ.

Arslan.mn

Тус эмнэлэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна энэ чиглэлээр мэргэшиж буй эмч, мэргэжилтнүүдийг сургах, эрдэм шинжилгээний ажилд ашиглах бааз болох аж.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр