Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын удирдлагуудыг айлган сүрдүүлж дээрэмддэг 13 этгээдийг яллагдагчаар татжээ

О.Шүрэнцэцэг
2023/04/18

НЦУГ-аас өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийж байна. 

Ингэхдээ "Цагдаагийн байгууллагаас зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үүсгэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор урьд өмнө удаа дараа ял шийтгүүлсэн этгээдүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 41 дүгээр зүйл /Хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоох/, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 601 /Захиргааны хяналт тавих/-т заасны дагуу тогтмол хяналт тогтоон ажиллаж байна.

Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоон, тэдгээрийн захиалгаар тухайн этгээдүүдтэй ижил төрлийн бизнес эрхэлдэг болон өр төлбөртэй этгээдүүдийг зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэргүүдийг тухай бүр цагдаагийн байгууллага илрүүлэн шалгасан.

Мөн урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдтэй зохион байгуулалттай бүлэг үүсгэн аж ахуйн нэгж, иргэдийн хамгаалалтыг хариуцах халхавчаар бусдын бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хууль бусаар саад учруулах, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын гэр бүл, ойр дотны иргэдийг шууд болон шууд бусаар айлган сүрдүүлэх, захиалагч талд ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэж хувь авч амьдралын эх үүсвэрээ болгож байгаа этгээдүүдтэй цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг үе шаттай зохион явуулж ажилладаг.

2023 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлд /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа 8 бүлгийн 21 этгээдүүдийн хууль бус үйлдлийг шалгаж 5 бүлгийн 13 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Өнөөдрийн байдлаар захиргааны хяналтыг 699 этгээдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдэд Эрүүгийн цагдаагийн албанаас хяналт тавин ажиллаж байна.

Одоогийн байдлаар удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдэд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 11, яллагдагчаар татагдан шүүх, прокурорын байгууллагад шилжүүлсэн 19, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн 3, ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хорих ял эдэлж байгаа 6 этгээд байна" гэлээ.

Цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэн, хохирсон иргэн аж, ахуй нэгж байгууллагууд цагдаагийн байгууллагын 102, Эрүүгийн цагдаагийн албаны 51262425 дугаарын утас руу холбогдон мэдээ, мэдээлэл өгч хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав. Мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чандлан хадгална гэжээ.



0
angry
0
care
1
haha
1
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 23 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 28 минутын өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 6 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21