Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

О.Шүрэнцэцэг
2023/04/16

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил /2023.04.15/ эхэлснээр 2023 оны авто замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ. 

Зам, тээврийн хөгжийн яам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын төслийн зөвлөх баг, Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх нэгж, гүйцэтгэгчийн төлөөллийн хамт өнөөдөр Дарханы замд ажиллалаа.

 2023 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй багц 2; 3 буюу Жунмэй инженеринг компанийн ерөнхий гүйцэтгэгчтэй 90 км, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй багц-4 буюу Чайна жео компанийн ерөнхий гүйцэтгэгчтэй 45 км хэсэгт хамгийн их анхаарал хандуулж байна.

 Өнөөдрийн байдлаар Жунмей инженеринг компанийн багц 2; 3-ийн ажил тодорхой хэмжээгээр эхэлсэн. Чайна жео инженеринг компанийн багц-4 хэсэгт далангийн ажил эхэлж байна. Бусад газарт өргөн бүрэлдэхүүнтэй эхэлсэн зүйл алга.

 Тиймээс зөвлөх компанид 5 дугаар сарын 15 хүртэл нэг сарын хугацаатай хатуухан үүрэг өглөө. Гүйцэтгэлийг долоо хоногоор гаргаж, төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх компаниуд хянаад явна гэж Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээллээ.


2
angry
1
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 22 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 26 минутын өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 6 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21