Гуравдугаар сард манай улсын 60 мянга гаруй иргэд БНХАУ-д зорчжээ

О.Шүрэнцэцэг
2023/04/11

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн өнгөрөгч 3 дугаар сард манай улсын 60 мянга гаруй иргэд БНХАУ-д зорчжээ. Иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхийг Консулын газраас дахин сэрэмжлүүлж байна. 

Үүнд  Нэг. БНХАУ руу зорчиход анхаарах зүйлс:

• Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, галт зэвсэг, сум, ан амьтны түүхий эд, түүх, дурсгал, соёлын үнэт зүйлс зэргийг БНХАУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ өндөр байдаг. Иймд, бусдын эд зүйлсийг авахгүй байх, өөрсдийн гар цүнх, ачаа тээшийн бүрэн бүтэн байдлыг нягталж, сайтар шалгах,

• Согтууруулах төрлийн бүх ундаа, тамхи, хүнсний бүтээгдэхүүн зэрэг тодорхой хязгаарлалттай нэвтрүүлдэг бараа, бүтээгдэхүүн, эд зүйлсийг зөвшөөрөгдсөн тоо, хэмжээнээс хэтрүүлэхгүй байх,

• Хил, гаалийн мэдүүлгийн хуудсыг урьдчилан үнэн, зөв бөглөх. 5,000 ам.доллар болон 20,000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө эсхүл үүнтэй тэнцэх хэмжээний үнэт цаас биедээ авч яваа тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд торгууль төлөхийг анхаарах.

Хоёр. БНХАУ-д байх хугацаанд анхаарах зүйлс:

• Суугаа улсын хууль, журмыг даган мөрдөж, гэмт хэрэг үйлдэх, холбогдох, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт үйлдэлд тус улсын эрүүгийн хуулиар 3-10 хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг болно,

• Цахим худалдаа, арилжаа наймаа хийхдээ баталгаат эх үүсвэрээс мэдээлэл, зөвлөгөө авах. Арилжаа наймаа хийх, бараа таваар худалдан авахдаа бичгээр гэрээ байгуулах. Гэрээ байгуулахдаа дараах 3 зүйлийг гэрээнд заавал тусгах,

1. Гэрээ байгуулж буй хариуцагч талын албан ёсны мэдээллийг бүрэн тусгах /иргэний үнэмлэх, компанийн гэрчилгээ, оршин суугаа хаяг, утасны дугаар г.м/ 2. Худалдан авч буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, загвар /марк/, 3. Бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх хугацаа, төлбөрийн нөхцөл.

• Өндөр хатуулгатай архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр эрүүл мэнд, амь насаа алдах эрсдэлтэй тул зохистой хэрэглэх,

• Монгол Улсын иргэд нь БНХАУ-д 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой бөгөөд 30 хоногоос дээш хугацаанд зорчих тохиолдолд өөрийн зорилгод тохирох визтэй байх шаардлагатай. Визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд суугаа улсын хуулийн дагуу зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна хэтрүүлсэн хоног тутамд 500 юанийн мөнгөн торгууль оногдуулдаг тул визгүй зорчих хугацааг хэтрүүлэхгүй байх зэрэг болно.


0
angry
1
care
1
haha
1
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ 1 цагийн өмнө
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой 2 цагийн өмнө
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо 5 цагийн өмнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ 5 цагийн өмнө
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана 6 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ 6 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй 7 цагийн өмнө
Баянзүрх захад үхрийн мах 31,000 төгрөгт хүрчээ 7 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 8 цагийн өмнө
Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна 8 цагийн өмнө
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 9 цагийн өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 17 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа Өчигдөр
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Өчигдөр
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн Өчигдөр
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина Өчигдөр
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр