Н.Учрал: Шил ажиллагааны хүрээнд хаа-г дэмжих сангийн мэдээлэл, 71 компанийн туз-ийн нэрс ил боллоо

Ц.Цэрэнбадам
2023/04/10

Авлигатай тэмцэх “Шил” ажиллагааг ЦХХХ-ны сайд Н.Учрал ахалж байгаа билээ. Долоо хоног бүр сэтгүүлч олон нийтэд мэдээлэл өгч, мэдээллийн ил тод байдлыг шаардаж ажиллаж байна.

Өнөөдөр (2023.04.10) “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн зээлдэгчдийн мэдээлэл shilen.gov.mn-д нээлттэй байршлаа. Хуучнаар “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” буюу нэгтгэн зохион байгуулсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлдэгчээс эхний ээлжинд 6092 компани, иргэн, төрийн байгууллага, ТББ-ын мэдээллийг нээлээ. Энэ удаад мэдээлэл нь нээлттэй болсон 6092 зээлдэгч 52,4 тэрбумын үлдэгдэлтэй. Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг 7 хоногт багтаан ил болгохоор ажиллаж байна.

 Мөн Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой 71 компанийн ТУЗ-ийн гишүүдийн нэрс ил болж байна. Төрийн өмчийн 120 компанийн ТУЗ-ийн нэрс, бүрэлдэхүүний мэдээллийг мөн энэ 7 хоногт багтаан бүгдийг нээлттэй болгоно гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдлээ.

 Мөн тэрээр Тусгай сангаас зээл авах нь, төрийн өмчит компанийн ТУЗ-д сонгогдох нь бүхлээрээ буруу хэрэг биш. Гагцхүү ил тод, нээлттэй байж, иргэний шууд хараа хяналтын дор ажиллаж, хууль хэрэгжүүлэхийг “Шил” ажиллагаа шаардан баримталж байгааг онцолсон юм.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан даалгавар гарган ил тод байдлыг хангахыг үүрэг болгосноор төрийн байгууллагуудын мэдээллээ нээх үйл явц эрчимжиж, төхөөрөмжид уншигдах байдлаар бэлтгэж ирүүлсэн мэдээлүүдийг Shilen.gov.mn сайтад нийтэлсээр байна.



1
angry
1
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18