УНТЭ-ээс “Титмийн физиологи, хэт авиан оношилгоо” ОУ-ын сургалтыг энэ сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгууллаа

М.Төгөлдөр
2023/04/06

Сургалтанд УНТЭ, УХТЭ, УГТЭ, Цэргийн төв эмнэлэг болон орон нутгийн 30 гаруй эмч нар хамрагдсан бөгөөд энэ үеэр дэвшилтэт технологид суурилсан титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг долоон тохиолдолд хийсэн байна. 

 Энэ үеэр УНТЭ-ийн Зүрхний төвийн дарга, АУ-ны магистр, клиникийн профессор Л.Анхбаяр  “УНТЭ-ийн Зүрхний төв, Зүрх, судсан дотуурх мэс заслын эмчилгээний нийгэмлэг хамтран “Титмийн физиологи-Хэт авиан оношилгоо” сэдэвт олон улсын семинарыг зохион байгуулж байна.

Сургалт нь ангиогийн лаборатороос шууд дамжуулж, оператор эмч нар танхимын сургалтанд оролцож байгаа эмч нартай шууд харьцаж байгаагаараа давуу талтай. Хуралд УНТЭ, УХТЭ, УГТЭ, Цэргийн төв эмнэлэг болон орон нутгийн 30 гаруй эмч нар хамрагдсан бөгөөд энэ үеэр дэвшилтэт технологид суурилсан титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг долоон тохиолдолд хийсэн. 

Титэм судасны физиолог буюу нарийслын үнэлгээнүүдийг орчин үеийн iFR, FFR гэсэн тоног төхөөрөмжүүдээр хийж, судасны нарийслын зэргийг үнэлэх, стент тавих хэмжээнд буюу судасны нарийслыг эмчлэх ёстой юу үгүй юу гэдгийг оношлох, стент тавих хэсэг буюу судасны нарийсалтай хэсэгт тэлэгч суулгаад тэлэгч нь судасны хананд хэр бэхлэгдсэн байна гэдгийг оношлохоос гадна судасны нарийслын анатомын бүтцийг хэт авиан оношилгоогоор оношилж, эмчилж байгаагаараа давуу талтай байна. 

Бид энэ технологийг 2022 оноос хойш нэвтрүүлж, өнөөдөр олон улсын сургалт зохион байгуулах хэмжээнд хүрчээ. Сургалтанд ОХУ-ын Москвагийн их сургуулийн эмч, төлөөлөгчид хүрэлцэн ирж, ажлын байран дээрх сургалт, танхим болон цахим хэлбэрээр  сургалтыг амжилттай зохион байгууллаа.” Гэдгийг онцоллоо.

Хүн амын дунд халдварт бус өвчний тархалтын хувьд зүрх судасны өвчлөл нь эхний гуравт ордог. 2021 оны эрүүл мэдийн үзүүлэлтийн байдлаар эмнэлэгт хэвтэлт нь 10,000 хүн амд 963, нас баралтын тохиолдол нь 10,000 хүн амд 19 тохиолдол байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр