МАН: Бизнес эрхлэгчдэд үзүүлдэг дарамт, шахалтыг таслан зогсоох чиглэлийг Засгийн газарт хүргүүллээ

О.Шүрэнцэцэг
2023/04/03

Өнөөдөр /2023-04-03/ Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит хурал хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

1. Бүлгийн дэд дарга сонгох тухай хэлэлцэж шийдвэрлэлээ. монгол Ардын Намын бүлэг гурван дэд даргатай байх дүрэмтэй. Энэ хүрээнд Э.Бат-Амгалан гишүүнийг дэд даргаар сонголоо.
2. Засгийн газраас 2023, 2024 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж, хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байна. Энэ хүрээнд Х.Ганхуяг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Тус ажлын хэсэг тодорхой саналуудыг боловсруулж, Бүлгийн хуралдаанд танилцуулж, хэлэлцсэн юм.

Хэлэлцэх асуудалд ороогүй боловч бүлгийн гишүүдийн зүгээс санал гаргасан. Сүүлийн үед бусдын бизнесийг дарамтлах, үл хөдлөх хөрөнгөд халдах явдал газар авлаа. Тиймээс энэ асуудалд шүүмжлэлтэй хандсан. Бизнес эрхлэгчдийг дарамталж, үл хөдлөх хөрөнгөнд нь халдаж байгаа халдлагуудыг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авч, эргэн тайлагнах чиглэлийг Засгийн газарт өглөө.



3
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 5 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 6 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 7 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21