МҮЭХ: Монгол орон даяар хөдөлмөрийн мөлжлөгийн хар сүүдэр нөмөрлөө

О.Шүрэнцэцэг
2023/04/03

МҮЭ-ийн холбооноос цалин хөлс, хөдөлмөрийн маргаан, ажил хаялт зарласан нөхцөл байдал болон нийгмийн даатгалын багц хууль, ХАБ, эрүүл ахуйн сарын аян, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Баян хоосны ялгамж маш их гарч байна. Хулгай хийсэн хүмүүс нь баяжаад, ажил хийж амьдралаа залгуулж буй хүмүүс өрнөөс өрний хооронд амьдарч байна. Монгол Улсын бүх иргэд авсан цалингаараа сайхан амьдарч чадахгүй байна. Иймд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880 мянган төгрөг болгох хэрэгтэй. Одоо байгаа 550 мянган төгрөгөөр нэг хүнийг тэжээх, наад захын хэрэгцээг нь хангах ч боломжгүй. 

Мөн Үндэсний статистикийн хорооноос тогтмол дундаж цалингийн үзүүлэлтийг гаргадаг. Ингэхдээ дундаж цалин нэг сая таван зуун мянга гэж зарлаж байна. Ажил хийж хөдөлмөрлөж байгаа иргэд тийм цалин авахгүй байна. Иймд тус статистикийн хороо Хөдөлмөр нийгмийн түншлэлийн үндэсний хороонд асуудлаа тавьж бодитоо тоонуудаа гаргадаг байх хэрэгтэй.

Түүнчлэн саяхан төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. Нэмэхдээ төрийн албан хаагчдын цалингийн шинэчлэл, цалин хөлсний нэмэгдүүлэх асуудлыг Хөдөлмөр нийгмийн түншлэлийн үндэсний хороонд эцэслэн зөвшилцөхгүйгээр тогтоосон байна. Ингэсний улмаас дарга нарын цалинг илүү өндөр нэмсэн. Тухайлбал, дарга нарын цалинг 50-60 хувиар нэмсэн бол ажилчдын цалинг ердөө 8 хувиар нэмсэн байна. Хөдөлмөрийн ялгавралан гадуурхах үзлийг төр гаргаж болохгүй. 

Мөн Боловсролын сангийн зээлтэй холбоотой асуудал сүүлийн хэдэн өдөр эрчимтэй үргэлжилж байна. Нийт боловсролын сангаас зээл авсан хүмүүсийн 70-аад хувь нь дарга нарын хүүхдүүд эсвэл төлбөрийн чадамжтай айлын хүүхдүүд суралцсан байна. Иймд Боловсролын сангийн зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх тусгай баг гаргах хэрэгтэй. Эл асуудлаар ойрын хугацаанд нээлттэй сонсгол зохион байгуулж, мэдээллийг ил тод болго" гэв. 



0
angry
1
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 5 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 6 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 7 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21