Н.Учрал: Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчдийн мэдээллийг ил болголоо

О.Шүрэнцэцэг
2023/04/03

Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн "Таван Ш" ажиллагааны Шилэн ажиллагааг хариуцаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрээр "Бид өнгөрсөн долоо хоногт есөн байгууллагын 3450 тусгай зөвшөөрлийг нээлттэй болгосон бол өнөөдрийн байдлаар shilen.gov.mn-д 18 байгууллагын 13586 тусгай зөвшөөрлийн мэдээлэл нээлттэй болсон байна.

Улсын хэмжээнд 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдаг. Үүнээс 17-д нь газар олголт хийсэн. Эхний ээлжид Богд хан уулын дархан цаазат газарт олгосон 2973 га болон Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт олсон 501 га газар эзэмшигчдийн мэдээллийг нээлттэй болголоо. Эзэмшигчээр нь авч үзвэл 1071 иргэнд 299 га, 887 байгууллагад 3175 га газар олгосон байна. Тухайн газрыг эзэмшиж байгаа нь хууль бус биш. Харин мэдээлэл нь ил тод байх ёстой. Мэдээллийг нь ил болгосноор газраа зориулалтын дагуу ашиглаж байна уу, төлбөрөө төлж байна уу гэдгийг нь хянах боломжтой.

Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил тод болгоно. Өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн 2020 оноос хойшхи мэдээллийг нээлттэй болгосон. Засгийн газрын 23 тусгай сан байдгаас эхний ээлжид 12 сангийн хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг ил болгохоор албан бичгийг хариуцаж буй сайд нарт нь илгээсэн" гэлээ.


1
angry
0
care
1
haha
9
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 5 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 6 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 7 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21