Технологи шинэчлэгдэж, бид дасан зохицдог

О.Шүрэнцэцэг
2023/03/30

Манай улс 20 хүрэхгүй жилийн өмнө л телевизийн хоёр гуравхан л сувагтай байлаа. Харин өнөөдөр байдал эрс өөр болжээ. Монгол Улсын хаанаас ч шахам дуу, дүрс, өнгө, сонголтын хэдэн зуун суваг, интернэтийн гурвалсан үйлчилгээ, андройд үйлдлийн системээр шинэчлэгдсэн Ай Пи ТВ хэмээх шинэхэн бөгөөд орчин үеийн технологийг бид мэддэг болсон. 

Тэгвэл энэ хүртэл зам тийм ч дардан байгаагүй юм билээ. Монгол Улсад анхны ай пи тв-г нэвтрүүлсэн эмсиэс групп, юнивишний үе үеийн инженер техникийн ажилтнуудын хувьд айл бүрийг агаарын аналог системээс орчин цагийн андройд суурьтай 4.0 үйлчилгээ хүртэл таниулан хүргэхдээ биднийг анзаарч ч амжилгүй байхад Ази тивдээ л гэхэд телевизийн хамгийн олон сонголттой үйлчилгээг бий болгосон байдаг. Манай улсын интернэт хэрэглэгчдийг өрх бүрт хуваан авч үзэхэд, сард дор хаяж 300-500гб интернэт ашигладаг айл өрх нийт ай пи тв хэрэглэгчдийн 90 хувийг эзэлдэг аж. Энэ бол Азидаа бүү хэл дэлхийд том тоо. Технологиор тэргүүлэгч Япон, Солонгос хүртэл энэ хөгжлийн шатанд хүрэх гэж багагүй удсан түүхтэй.

Юнивишн саяхан шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ бол мульти профайл бүхий андройд тв систем. Өмнөх видео сан бүхий үйлчилгээгээ ахисан шатанд хүргэж, яг л орчин үеийн нэтфликс, Эйпл тв, Диснэй Плас шиг кино, контент, нэвтрүүлэг, тоглоом, хэрэглээний програмууд цогцоороо байдаг бүтэн платформ бүхий андройд систем.

Түр зурын хүндрэл... 

Юнивишн 4.0 үйлчилгээ нэвтрээд удаагүй байхад зарим хэрэглэгч бухимдаж орхилоо. Миний хувьд ч энэ асуудалтай нүүр тулсан. Тв маань өмнө нь асуудалгүй асаад, цэс рүүгээ нэвтэрчихдэг байснаа шинэ хувилбарт шилжсэний дараа доод тал нь 30 минут таг байдаг болов. Энэ бэрхшээл гэхдээ тэгж удаагүй. Ер нь аль нэг үйлдлийн систем, тэр дундаа бидний өдөр тутам хэрэглэдэг гар утасны үйлчилгээ үзүүлэгч компаниуд үйлдлийн системээ шинэчлэсний дараа гацах, унтрах, апликэйшнээс гарах, халах гэхчлэн техникийн түр саатлууд гардагийг бид юу эс андах билээ. Яг л үүнтэй адилаар цоо шинэ үйлдлийн систем рүү хэдэн мянган хэрэглэгч шилжин орж байх явцад энэ мэт хүндрэлүүд үүсэх нь зүйн хэрэг. Тэгвэл “гацалтын дараах” бухимдлын мананг түр сарниулаад, энэ үйлдлийн систем ямар шинэчлэл, өөрчлөлттэй болсныг цухас сонирхоцгооё.

Interface өөрчлөлт

Бид аливаа кино, контентын платформд өөрийн профайлаа үүсгэдэг. Үүн шиг Юнивишн 4.0 хэрэглэгчдэд яг ийм боломж олгосон юм. Ингэснээр та өөрийнхөө профайлаар ормогцоо дуртай контентоо төрлөөр нь ялган хүссэн үедээ үзэж байгаад орхисон цуврал, кино, нэвтрүүлгээ үргэлжлүүлэн үзэх, хадгалах, ангилах гэхчлэн “тв доторх миний өрөө” бий болсныг заавал хэлэх ёстой. Учир нь энэхүү акаунт хуваарилалт телевиз, кино, контентын үйлчилгээ үзүүлэгч компаниудын маш том давуу тал болох ёстой юм. Юнивишний шинэчлэл үүнийг бий болгосонд олзуурхаж байна.

Application бас дахин application

Та өмнө нь ай пи тв-гээс апликэйшн татаж авч, түүнийгээ хэрэглэх боломж байгаагүйг мэдэх үү. Тэгвэл энэ шинэчлэлтээр бид интернэтийн хязгааргүй ертөнцөөс дуртай аппуудаа татан авч хэрэглэж ашиглахад асуудалгүй болжээ. Энэ бол мөн л андройд үйлдлийн системийн орчин үеийн бас нэг дэвшил, давуу тал.

Техникийн бусад асуудлууд..

Шинэ үйлдлийн системд шилжсэний дараа багагүй бэрхшээл учирч байсны нэг нь кино үзэж байх үед гэнэт гацах, удирдлаганы аль нэг хэсэгт дарах үед өөр команд авах, шилжих, зарим суваг руу орох үед эхлэхгүй уддаг байсан гэхчлэн хэрэглэгчдээс ирж байсан маш олон гомдол, хүндрэлүүд эдүгээ бараг л үгүй болжээ. Тиймээ, үүнийг л үйлдлийн системийг хөгжүүлэгчид бага, багаар гэхдээ цаг хугацаатай уралдан засч, шинэчлэх үйл явц гэдэг. Хэрэглэгчийн өмнө учирсан бэрхшээлийг хурдан хугацаанд арилгаж, гэртээ телевизээ үзэн суухад илүү тав тух олон зуун боломжоор хангахын төлөө хэдэн арван хөгжүүлэгч, инженерүүд ажиллаж байдагийг энэхүү бяцхан нийтлэлээрээ өгүүлэхийг зорилоо.





0
angry
1
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 5 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 6 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 7 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21