У.Хүрэлсүх: 89МВт-ын өргөтгөл нь 10 аймгийн төвийг эрчим хүчээр хангах хэмжээ юм

Ц.Цэрэнбадам
2021/01/11

“Дулааны IVцахилгаан станц” ТӨХК-ийн турбоагрегат №1-4-ийг шинэчлэх төсөл бүрэн хэрэгжиж дууслаа. Төслийн сүүлийн үе шат болох турбоагрегат №3-ыг шинэчлэх ажлыг хугацаанд нь дуусгаж, сүлжээнд залгалаа.

Сүлжээнд залгах нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Дулааны IVцахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг, “Уралын турбины завод”-ын хамт олны төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх“Эрчим хүч нь улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой эдийн засгийн суурь салбар билээ. Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн хөгжлийн түлхүүр болсон Эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх, хэрэглээний өсөлтийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна.Энэхүү зорилтын хүрээнд богино хугацаанд төвийн эрчим хүчний нэгдсэн системийн хэрэглээний өсөлтийг хангах Дулааны IVцахилгаан станцын хүчин чадлыг 89 МВтт-аар өргөтгөх бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч энэ өдөр хүлээн авч байна. Энэ нь 10 аймгийн төвийг цахилгаан эрчим хүчээр хангах хэмжээ юм”хэмээн баяр хүргэв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх“Турбоагрегатын хүчин чадал нэмэгдэхийн хэрээр импортоор авдаг эрчим хүчний хэмжээ буурна. Тэр хэмжээгээр төлбөр тооцоо ч буурна. Турбоагрегат №3-ын өргөтгөл ашиглалтад орохоос өмнө импортлодог цахилгаан эрчим хүчний хэмжээ 250 МВт байсан. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас импортоор авдаг эрчим хүчний хэмжээ 110 МВт-аас хэтрэхгүй байна” гэлээ.

“Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн турбоагрегат №2, 3, 4-ийг тус бүр 23 МВт-аар, турбоагрегат №1-ийг 20 МВт-аар тус тус өргөтгөх бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд залгаад байна.

Мөн станцын турбоагрегат №1-4-ийг шинэчилснээр ажиллах нөөц 220 мянган цаг буюу 25 жилээр, ашигт үйлийн коэффициент 3%-иар нэмэгдэж байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр