ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД М.БАЯРМАГНАЙ УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН СИСТЕМД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ТАЛБАЙ ДЭЭР ЯВЖ ТАНИЛЦЛАА

Ц.Цэрэнбадам
2021/06/23

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг сайжруулах төсөл” , Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-ийн хүрээнд 2021 онд хэрэгжих ажлуудтай Эрчим хүчний яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК болон төслийн нэгжийн холбогдох албаны хүмүүстэй газар дээр нь ажиллалаа.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2021 онд дулааны сүлжээний 5а магистралийн 2х800 мм голчтой 2.8 км хос шугамыг 2х1000 мм болгох ажлын 3 багц, 3г магистралийн 2Ø400,1Ø600 мм голчтой 1.3 хос км шугамыг 2х700мм болгох 1 багц буюу “ДЦС-3” ТӨХК-иас Барс худалдааны төв хүртэлх дамжуулах сүлжээний өргөтгөл шинэчлэлийн нийт 4 багц ажил хийгдэнэ. Эдгээр шугамууд нь 50-иас дээш жил ашиглагдсан, ашиглалтын хугацаа 20 гаруй жилээр хэтэрсэн, хүчин чадал хүрэлцэхгүй болсон бөгөөд өргөтгөл шинэчлэл хийгдсэнээр төвлөрсөн дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагаа дээшлэхээс гадна дамжуулах сүлжээний хүчин чадал 1600 тн/ц буюу 120 Гкал/ц-аар нэмэгдэх юм.


Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны 10 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2021 онд дулааны сүлжээний 8 а, б, в, г магистраль буюу 10 дугаар хорооллоос Москва хороолол хүртэлх Энхтайваны өргөн чөлөөний авто зам дагуух 2х400мм, 2х500мм-ийн голчтой нийт 3.3 км шугамыг 2х600 мм голчтой болгох 4 багц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооноос Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо хүртэл 5в-12а магистралийн холбоос 2х600мм голчтой 0.5 км шугам шинээр татах 1 багц, Насос станц №2-ын хүчин чадлыг 1250 тн/ц-аар нэмэгдүүлэх 1 багц буюу нийт 6 багцын барилга угсралтын ажил хийгдэнэ. Одоогоор төслийн хүрээнд хэрэгжих ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Дээрх ажлууд хийгдсэнээр 2020 оны халаалтын улиралд аваарийн нөхцөл байдалд ороод байсан дулааны сүлжээний хуучирч муудсан шугамууд иж бүрэн шинэчлэгдэх ба дамжуулах сүлжээний хүчин чадал 200 Гкал/ц-аар нэмэгдэх юм.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай барилга угсралтын ажлуудыг хугацаанд нь ашиглалтад оруулахад Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хил гаалиар нэвтрэх бараа тээвэрлэлт удааширч болзошгүйг анхааруулж, шаардлагатай тохиолдолд хүндрэлтэй асуудлуудыг Эрчим хүчний сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, ажлын явц болон бусад асуудлуудыг 7 хоног бүрийн шуурхай хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлж байх үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр