УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, АНУ хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав.

Ц.Цэрэнбадам
2019/01/31

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, АНУ хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав.

Уг гэрээг Монгол Улсыг ГХЯ, АНУ-ыг Мянганы сорилтын корпораци төлөөлөн өнгөрсөн оны долдугаар сард байгуулжээ. Гэрээний хүрээнд АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох бөгөөд энэхүү хөрөнгөөр Улаанбаатар хотод гүний худаг гаргах, ус цэвэршүүлэх үйлдвэр барьж, нийслэлийн усан хангамжийг сайжруулахаар төлөвлөсөн гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илтгэлдээ дурдлаа.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, “Компакт гэрээг баталснаар цэвэрлэх байгууламжаас гарах усыг цэвэршүүлж, дахин ашиглах юм. Энэ бол  Мянганы сорилтын хоёр дахь компакт гэрээ. Эхний гэрээ бүрэн хэрэгжиж чадсан уу” хэмээн тодруулав.

Мянганы сорилтын нэгдүгээр компакт гэрээний хүрээнд 2008-2013 онд таван салбарт нийт 285 сая ам.долларын зургаан төсөл хэрэгжүүлсэн байна. Одоогоор Мянганы сорилтын сангаас нэгдүгээр гэрээний үр дүнгийн тайланг ирүүлээгүй байгааг ажлын хэсгийн гишүүд дурдлаа.

Харин С.Бямбацогт гишүүн, “Гэрээг хэрэгжүүлэхэд Монгол Улс 100 сая ам.долларын санхүүжилт гаргах ёстой. Энэхүү хөрөнгийг ямар эх үүсвэрээс гаргах вэ. Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн нөөц ямар байна вэ” гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас буцалтгүй тусламжийн 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 52 сая ам.долларыг заавал гаргах үүрэг хүлээсэн байна. Мөн ус дахин боловсруулах үйлдвэр барихад 60 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргахаар тооцоолж байгаа аж. Мянганы сорилтын сангаас саарал ус дамжуулах дэд бүтэцэд зарцуулах хөрөнгийг хэмнэж чадвал, Монгол Улсын гаргах 60 сая ам.доллараас хасч тооцох боломжтой гэсэн болзол тавьсныг Компакт гэрээ боловсруулах үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос танилцуулав. Мөн Засгийн газрын заавал гаргах 52 сая ам.долларыг жил бүрийн төсөвт тусгаж шийдвэрлэнэ гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Улаанбаатар хотын ундны эх үүсвэр 218 мянган шоо дөрвөлжин метр усны нөөцтэй бөгөөд хоногт 193 мянган шоо дөрвөлжин метр ус ашигладаг байна. Мянганы сорилтын компакт гэрээг амжилттай хэрэгжүүлснээр нөөцийн хэмжээ хоёр дахин өснө хэмээн ажлын хэсгийн гишүүд хэллээ.

Харин Б.Батзориг гишүүн энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ БНХАУ-ын 300 сая ам.долларын тусламжаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөлтэй уялдуулах хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.

Гэрээний хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийн усыг цэвэршүүлж, ДЦС III, IV цахилгаан станцид ус нөөцлөх сан байгуулах аж. Төв цэвэрлэх байгууламжийн саарал усыг ДЦС III, IV рүү татах дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг А.Ундраа гишүүн асуув.

Саарал усыг боловсруулах үйлдвэр, цахилгаан станциуд руу татах шугам, сүлжээг татахад буцалтгүй тусламжийн хөрөнгөөс 95 сая ам.доллар зарцуулахаар ТЭЗҮ боловсруулсан гэдгийг Компакт гэрээ боловсруулах үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос хэллээ.

Ингээд санал хураахад гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж, баталснаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 11 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18