Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ

О.Шүрэнцэцэг
2023/03/28

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр (2023.03.28) Монголын хөрөнгийн биржид ажиллаж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Банкны тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийн явц, бэлтгэл ажилтай танилцлаа. Хөрөнгийн биржээр туршилтаар нүүрс худалдаалж эхэлсэн гурван сарын хугацаанд 370.6 тэрбум төгрөгийн орлого олсон талаар Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай танилцуулав. 

2023 он гарснаас хойш Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдаж, эхний хоёр сарын дүн мэдээллээр эдийн засаг 8.1 хувийн өсөлттэй гарсан. Эдийн засаг ингэж өсөлттэй гарахад уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлсэн байна. Тодруулбал, энэхүү 8.1 хувийн өсөлтийн 6.3 хувь нь нүүрсний экспортоос бий болжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж, Монголын хөрөнгийн биржээр анхны туршилтын нүүрсний дуудлага худалдаа явуулж эхэлснээр дээрх нааштай үр дүн эдийн засагт бий болоод байна гэж УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцолсон юм. 

Эрчим хүчний нүүрсийг уурхайн аман дээрээс 9.5 ам.доллараар худалддаг байсан бол хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш 73 ам.долларт хүрч, 7.5 үнэ нь дахин нэмэгджээ. Мөн коксжих нүүрсийг уурхайн амнаас 60-62 доллараар арилжаалдаг байсан бол 187 орчим ам.долларт хүрч, үнэ 3 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр далд эдийн засагт ямар боломж байсан нь ийнхүү ил болоод байна гэж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр яриандаа тодотгож байлаа. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар 2022 оны 10 дугаар сард Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, уг хуулийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 07 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хэдий ч Засгийн газраас нүүрсийг хөрөнгийн биржээр туршилтаар арилжаалах түр журмыг баталж, мөрдөж ажилласны үр дүнд дээр дурдсан боломжууд гарч ирж байна. Эдийн засгийн өсөлт 8.1 хувь болоход Монгол Улсын төсвийн орлого өмнөх жилтэй харьцуулахад  30 гаруй хувиар өслөө. Эндээс Монгол Улсын хөгжлийн гарц бол баялгийн менежментийг зөв хийх юм гэдэг нь харагдаж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. Нүүрсийг хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш гурван сарын хугацаанд УУХҮЯ, Монголын хөрөнгийн бирж, СЗХ-ноос гаргасан доод үнэ буюу анх дуудсан үнээс 12.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зарагдсан нь маш сайн үзүүлэлт гэдгийг онцлон дурдав. 


Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай  хэлэхдээ, Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу  банкууд олон нийтийнх болох ажил хийгдэж байна. Энэ жилийн 06 дугаар сарын 30-наас өмнө энэ ажил дуусах ёстой. Одоогийн байдлаар Төрийн банк, Голомт банк IPO гаргаад байгаа бөгөөд бусад банкууд бэлтгэл ажлаа хангаж байгаа  талаар танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” УСК-гоор илчилнэ 11 цагийн өмнө
Монголбанк 2026 оны 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авсан 13 цагийн өмнө
Энэ оны 1-р улирлын төрийн албаны шалгалтын бүртгэл эхэллээ 13 цагийн өмнө
Гарал үүсэл тодорхойгүй согтууруулах ундааг борлуулах, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүллээ 14 цагийн өмнө
Өнгөрсөн онд 30,162 данс ашиглан цахим гэмт хэрэг үйлдэгдсэн 15 цагийн өмнө
"Хуванцарын хэрэглээг бууруулъя" аяныг эхлүүлж байна 15 цагийн өмнө
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ 16 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 129,258 зөрчлийг шийдвэрлэсэн байна 16 цагийн өмнө
Өнгөрсөн 2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан жил боллоо 18 цагийн өмнө
Авто машин шатаж 38 настай жолооч нас баржээ 18 цагийн өмнө
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 18 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана 19 цагийн өмнө
Г.Аянга: Бид хүүхдэд зүрх шимшрэн байж мэс хүргэдэг 19 цагийн өмнө
Байгаль эхээ сэргээх санхүүжилт татах боломж cop-17 20 цагийн өмнө
Төв аймгийн нэгдсэн эмнэлэг тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай нэвтрүүллээ 20 цагийн өмнө
Хүүхдийн мөнгөн тэтгэмж энэ сарын 12-нд олгогдоно 20 цагийн өмнө
Хонины гулууз махыг килограмм нь 13 мянган төгрөгөөр таван байршилд борлуулж эхэллээ 21 цагийн өмнө
Нийт нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна 21 цагийн өмнө
Т.Түвшинжаргал алтан медалын эзэн боллоо Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулна Өчигдөр