ӨВӨРХАНГАЙ: Отрын малчдыг өвөлжүүлж, хаваржуулах санамж бичиг байгууллаа


Аймгийн Засаг дарга А.Ишдорж Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай отрын малчдыг өвөлжүүлж, хаваржуулах талаар санамж бичиг байгууллаа.

ХХААХҮЯ-наас гаргасан эрсдэлийн үнэлгээгээр өвөлжилт хүндрэх аймгийн тоонд Өвөрхангай орж байгаа бөгөөд одоогоор 10 гаруй сумын 700-гаад малчин өрх 400 мянга орчим малтайгаар бусад аймагт отор нүүдэл хийх төлөвтэй байгаа юм. Тиймээс Дундговь аймгийн сумдад отроор өвөлжиж, хаваржих Өвөрхангай аймгийн малчдыг бүх боломжоор дэмжин ажиллах хүсэлтийг аймгийн Засаг даргаас тавьсан байна.

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүсэлтийг хүлээн авч, отроор яваа малчдад төрийн үйлчилгээг хүргэх, өвөлжөө, хаваржаа, уст цэгээр хангах талаар анхаарч ажиллахаа илэрхийлжээ. Санамж бичигт отроор очихдоо малын гарал үүслийн гэрчилгээтэй байх, эрүүл бүсээс мал оруулах, очсон нутгийнхаа бэлчээрийг зөв зохистой ашиглах, худаг, хороо бууц зэрэг өмч хөрөнгийг хамгаалах, отроор яваа өндөр настай хүмүүс, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тухай тусгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 11 минутын өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 1 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 3 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 5 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 5 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 7 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана Өчигдөр
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05