ЭНХБОЛДУУД АМЬДААГАА СОНГОХ СЭТГЭЛИЙН ҮҮРЭГ ТЭЭЖ, ГАН ДӨРӨӨНД НЬ СҮҮН ЦАЦАЛ ӨРГӨЛӨӨ


"Нэр нэгтийн чих нэг" гэдэг. "Энхболд оо" гэж дуудах агшинд 200 гаруй Энхболд нэгэн зэрэг эргэж харав. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд нэр нэгт "Амьдаа" нартайгаа уулзсан нь энэ. Монгол Улсад 5400 Энхболд нэртэй хүн бий. Тэдний нэг нь нэр дэвшигч Миеэгомбын Энхболд юм. Амьдаа нарын яриа ажил хэрэг гэхээсээ энгийн, нөхөрсөг байлаа. Тэдний халуун ярианы гол сэдэв нэрнийх нь учир. " Энх" гэдэг нь энхтайван амар амгаланг, " болд" гэдэг нь бат суурьтай ,няцаж хугаршгүй гэсэн утгатай учраас Энхболдууд нэрийнхээ билэгшээлт учир утганд их дуртай төдийгүй нэр төрөө өндөрт өргөн явахыг эрхэмлэдэг гэнэ. Энхболд гэдэг ихэвчлэн эрэгтэй хүүхдэдээ өгдөг нэр. Харин 5400 амьдаагаас 68 нь эмэгтэй гэнэ. Уулзалтанд бүсгүйчүүдийн төлөөлөл ч ирж. Эцэг эх нь түүнд нэр өгөхдөө олон нэрнээс сугалахад Энхболд гэдэг нэр таарчээ. Хүүхэд байхад нь үеийнхэн нь түүнийг эрэгтэй хүүхдийн нэртэй энэ тэр гээд шоглоход ичдэг байж. Том болоод хэд хэдэн удаа нэрээ солих гэж оролдсон ч болоогүй гэнэ. Тиймээс Энхболд нэртэйгээ үлдээд аз жаргалтай сайхан амьдарч байна хэмээн инээх бүсгүйн сэтгэл нь хангуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй нэг нэртэй байгаадаа билэгшээн байлаа. Зургаан мянга шахам Энхболдын отгон нь нэг сартай нялх балчир хүү. Хожимын өдөр тэр хүү Ерөнхийлөгч болох ч юм билүү. Ерөөлөөр болог.


Миеэгомбын Энхболдыг Хотын дарга байхад нь хамт ажиллаж байсан бас нэг Энхболд нэг удаа нэг баримт бичигт зэрэгцэж суугаад гарын үсэг зурж байсан дурсамжаа хуваалцлаа.



Хүний амьдралд сонин тохиолдол олон бий. Тийм тохиолдол амьдаа нарт ч байна. Миеэгомбо овогтой Энхболд Монгол Улсад хоёр байдаг юм байна. Тэд ойролцоо насны идэрхэн эрчүүд. Нэг нь УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд бол, нөгөө нь Дундговь аймгийн иргэн, малчин Миеэгомбын Энхболд. Энэ хоёр хүний амьдралын хэв маяг, туулсан зам өөр. Гэхдээ тэдэнд ижил юм их байнаа. Овог нь, нэр нь нэг эрчүүд монгол морио дээдэлдэг, хурдан морины хорхойтнууд ажээ. Завтайхан үед адуун сүргийнхээ захад тухалбал хонон өнжин ярьсан ч амьдаагийн амьдаа Энхболдуудын морьдын тухай яриа хөөрөө дуусахгүй янзтай. Ерөнхийлөгч амьдаагаасаа жаахан бишүүрхэнгүй байсан малчин амьдаа нүүр хагарч, би тань шиг Миеэгомбын гэдэг овогоо, Энхболд гэдэг нэрээ өндөрт авч явж мал сүргээ улам олон болгоноо гээд нэр дэвшигч амьдаадаа шударга, тууштай төрийн тэргүүн болоорой гэсэн захиасыг дайж, хурдан удмын адуу бэлэглэв.



Энхболдууд салбартаа амжилттай яваа оюунлаг хүмүүс байдаг гэж бас нэг Энхболд омогшино билээ. Омогшилоо бататган УИХ-ын даргаар хоёр Энхболд ажиллаж байсан юм. Одоо Энхболд нэртэй УИХ-ын гишүүн гурав байна. Тэдний нэг нь УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, нөгөө хоёр нь Нямаагийн Энхболд, Лувсангийн Энхболд . Одоо нэг Энхболд маань Ерөнхийлөгч болно хэмээн хөөрөлхлөө. Улстөрч Энхболдууд ч "Энхболд"-уудын уулзалтад хүрэлцэн ирж, улс орны сайн сайхны төлөө хүчээ нэгтгэж ажиллахаа илэрхийллээ.



Энхболдууд нэр нэгтнээ Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэдэгт эргэлзэхгүй байгаа бөгөөд тэр нь бидний бахархал гэж байлаа. Нэр хугархаар яс хугар гэдэг. Бидний нэр хугаршгүй шүү хэмээгээд нэр дэвшигчээ нэртэй төртэй төрийн тэргүүн байгаарай гэсэн гэсэн захиас даалгаврыг Миеэгомбын Энхболдод өгч, ард түмний хүлээлгэсэн итгэлийг дааж чадах ноён нуруу, төрийн тулхтай хүн бол бидний амьдаа хэмээн бахархаж байв. Ийнхүү байгалийн ган тайлагдсан зуны сайхан орой Энхболд нэртэй амьдаанууд эх орныхоо өмнө нэртэй төртэй яваа амьдаагаа Төрийн тэргүүн болгох сэтгэлийн үүрэг, бахархалаа тээн Миеэгомбын Энхболдынхоо том үйлсийнх нь алтан шар замыг ерөөн ,дөрөөнд нь сүүн цацал өргөлөө.

Миеэгомбын Энхболд: Асуугаад яахав амьдаадаа саналаа өгнө



-Намайг Миеэгомбын Энхболд гэдэг. Нэр, овог ижил болохоор УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдыг дэмждэг. Хувь хүнийхээ хувьд ч намбатай, буурь сууртай хүн гэж боддог. Амьдаа минь шударга тууштай, ноён нуруутай Ерөнхийлөгч болно гэдэгт итгэлтэй байгаа учир түүнд саналаа өгнө.

М.Энхболд: Амьдрал мэддэг болохоор мөрийн хөтөлбөрт "агаар" алга



-Миеэгомбын Энхболдыг нэгдүгээрт, нам талаас нь, хоёрдугаарт, энэ хүнтэй Хотын дарга байхад нь хамт ажиллаж байсан. Түүний талаар сайн мэдэх хүн учир дэмжиж байна. Гуравдугаарт, Миеэгомбын Энхболдын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, "Эвтэй Монгол, ээлтэй төр" гэсэн уриа нь сэтгэлд нийцэж байгаа. Ялангуяа түүний мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой, ард түмний амьдрал ойрхон сайн болсон.

Д.Энхболд: Төрийн тэргүүн байхад бүрэн бэлтгэгдсэн хүн



-Миеэгомбын Энхболд төрийн тэргүүн байхад бүрэн бэлтгэгдсэн хүн гэж би боддог. Төрийн албаны бүхий л шат дамжлагаар нь явж өдий хүрсэн хүн. Намынхаа бодлого чиглэлийг сайн хэрэгжүүлдэг. Тиймээс Ардын Намаас нэр дэвшиж буй Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Нэр нэгтийгээ Монгол Улсын төрийн тэргүүн болж, ард түмнээ түшиж явахыг хүсье.

Энхболд: Энхболдууд аа, эвтэй Монголын төлөө Энхболдыгоо дэмжээрэй



-Миеэгомбын Энхболд ахыгаа дэмжиж байна. Ижил нэртэй болохоор надад ойр санагддаг. Түүнчлэн эвийг эрхэмлэж, эв нэгдлийг бэлгэдэж байгаа нь миний түүнийг дэмжих нэг шалтгаан. Энхболдууддаа эвтэй Монголын төлөө Энхболдыг дэмжээрэй гэж уриалья.

Ю.Сүрэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана 15 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана 15 цагийн өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд 16 цагийн өмнө
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 17 цагийн өмнө
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 17 цагийн өмнө
Улаанбаатарын метро 19.5 км урт байна 18 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив 18 цагийн өмнө
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 4 гэр, 10 өвөлжөө өртжээ 20 цагийн өмнө
Уулын замд төмрийн хог тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ 20 цагийн өмнө
Т.Баярхүү: Нисдэг тэргээр сайд нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй 20 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана 21 цагийн өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ 22 цагийн өмнө
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Түймрийн нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж байна Өчигдөр
Зүүн зүгийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна Өчигдөр
​ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын виз олголтыг хөнгөвчлөхөд анхааран ажиллахыг хүсчээ Өчигдөр
АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл Байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авав Өчигдөр
Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр