Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгээс дараах шаардлагыг хүргүүлж байна

Ц.Цэрэнбадам
2023/03/27

Дорнод аймагт олон тооны цагаан зээр хорогдож, сэг зэмийг нь "Петрочайна Дачин тамсаг" компани хууль бусаар булах гэж байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ асуудлаар тус аймгийн засаг дарга М.Бадамсүрэн холбогдох байгууллагуудад хандан шаардлага хүргүүллээ. 

1. Хорогдсон цагаан зээрийн сэг зэмээс гадна тухайн орчны газрын хөрс, усыг шинжилгээнд хамруулахийг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-д, шинжилгээний дүгнэлтийг олон нийтэд мэдээлэхийг Экологийн Цагдаагийн албанаас

2. Эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авахгүйгээр олон тооны Цагаан зээрийг булах үйлдэл хийсэн Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний байгаль орчны ажилтнуудыг ажлын 7 хоногийн дотор ажлаас нь чөлөөлж, олон нийтэд мэдээлэхийг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний захирлаас

3. Хууль тогтоомж зөрчсөн дээрх болон бусад үйлдлүүдэд хяналт тавьж, таслан зогсоож ажиллаагүй Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээт 21 дүгээр талбай дахь Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөгчийг ажлаас нь ажлын 7 хоногийн дотор чөлөөлж, олон нийтэд мэдээлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас,
4. Халхгол сумын нутаг дэвсгэрт 2022 оны 12-р сарын 16-нд тээвэрлэлт гүйцэтгэж байхдаа газрын хөрсөнд түүхий тос асгаж байгаль орчныг бохирдуулсан үйлдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу харьяалах сумын Засаг даргын тамгын газар, Цагдаагийн байгууллага, байгаль орчны байгууллагад мэдэгдэхгүйгээр нуун дарагдуулсан Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний холбогдох албан тушаалтан, дээрх зөрчлийг гаргаж, улмаар нуун дарагдуулсан “Жилин хуа яан” ХХК газрын тосны тээвэрлэгч компанитай байгуулсан гэрээг ажлын 7 хоногийн дотор цуцалж, олон нийтэд мэдээлэхийг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн захирлаас,

5. Газрын тосны ашиглалтын төсөл хэрэгжүүлэгч Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжийн дагуу заасан хугацаанд багтаан хянаж, баталж байхыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын даргаас

6. Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2005 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд байгуулсан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээг нэг сарын дотор олон нийтэд ил тод болгохыг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний захирлаас

7. Өнөөдрөөс эхлэн тус төслийн бүх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэйгээр олон нийтэд зарлаж, сонгон шалгаруулахыг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний захирлаас



1
angry
0
care
1
haha
4
liked
0
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18