БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Ц.Цэрэнбадам
2021/12/25

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөл хуралдаж, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх “2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. Одоо мөрдөгдөж байгаа Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага зэрэг баримт бичгүүдийн хугацаа дуусч байгаа учир албаныхан “2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад байна. Тус төлөвлөгөөг  2017- оноос эхлэн боловсруулж, нийслэлийн 9 дүүрэг 172 хороодод хэлэлцүүлэг зохион байгуулж, олон нийтийн саналыг авч, мэргэжлийн байгууллагууд, зураг төслийн багууд, эрдэмтэн судлаачдын судалгаанд суурилан боловсруулжээ. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хүн амын өсөлт, суурьшилт, нийгэм эдийн засгийн тэлэлт, байгаль орчин, ногоон байгууламжийн сүлжээ болон менежмент, орон зайн төлөвлөлт, зам тээврийн сүлжээ, инженерийн дэд бүтцийн хангамж зэрэг төлөвлөлтүүд тусгагджээ.  Улаанбаатар хот 1.499.200 хүн амтай. Энэ тоо 2040 он гэхэд 2.089.000 болох бөгөөд одоо байгаа 1,125 км  хотын авто замын сүлжээ 3107 км болж тэлэх тооцоолол гарч холбогдох төлөвлөлтүүд хийгдсэн байна. Эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хувьд боловсруулах үйлдвэр, тээвэр ложистик, мэдээлэл технологи, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн салбарууд багтжээ. Тус төлөвлөгөөний танилцуулгын дараа зөвлөлийн гишүүд 2020 оны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, гэр хорооллын төлөвлөлт, инженерийн дэд бүтэц тэрдундаа эрчим хүч, үерийн усны далан хамгаалалтын төлөвлөгөө тооцооллыг тодруулсан.


 Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй гэсэн дүн гарсныг албаныхан танилцуулсан юм. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө юунаас, ямар шалтгаануудаас болж хэрэгжилт нь хангалтгүй байгааг, алдаа хаана байсан бэ? гэдгийг тодруулж, улмаар өмнөх алдааныхаа шалтгаан, үр дагаварыг нарийн гаргасны үндсэн дээр дараагийн “2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улам бүр нарийвчлан боловсруулж, бодит тооцооллуудыг тусгах, хэсэгчилсэн төлөвлөгөөнүүд нь батлагдаагүй байхад газар олголт нь түрүүлж яваад бурууддаг алдааг давтахгүй байх чиглэл өгч, төлөвлөгөөг сайжруулан дахин оруулж ирэхийг үүрэгдэн буцаалаа.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр