60 км замын ажлыг гүйцэтгэгчдэд шаардлага тавилаа


 Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 60 км авто замын шинэчлэлийн ажил үргэлжлэх гэж байгаатай холбогдуулан аймгаас ажлын баг томилж, гүйцэтгэгч болон зөвлөх компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, Авто тээврийн төвийн холбогдох мэргэжилтэн, улсын байцаагч нар авто замын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж буй “HKB international holding” ХХК болон зөвлөхөөр ажиллаж байгаа "ICT Sain Consulting" ХХК-ийн хяналтын инженерүүдтэй уулзаж, санал солилцсон юм.

Өнгөрөгч онд 21.4 км авто замыг асфальтбетон хучилтаар хучсан эвдрэл ихтэй байгаа тул эвдрэлийг засах, автозамын хучилтын ажлыг чанар, стандартыг хангаж гүйцэтгэхийг шаардлагыг тавилаа.

Мөн Монгол Улсын хууль дүрмийг баримталж, байгалийн нөөц ашигласны төлбөрийг төлж барагдуулах, зам засварын шинэчлэлийн ажилд ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг шаардсан юм.

Холбогдох байгууллагуудаас өгсөн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хяналт, шалгалтыг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулан нэгдсэн байдлаар хамтарч хийхээ мэдэгдлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18