Г.Дамдинням: Би эгэл жирийн ажилгүй, ардын хүүхэд байхдаа зээлээр сурсан, одоо бол өөрийнхөө мөнгөөр докторт сурч байна

Ц.Цэрэнбадам
2023/03/27

Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн нэрс дунд таны нэр байгаа?

Би 10 жилийн өмнө 2013 онд ажилгүй, жирийн ардын хүүхэд байх үедээ авсан зээл. Манай аав жолооч, ээж тогооч. Надад дарга цэрэг ах дүү алга. Би боловсролоор л өөрийгөө өдий зэрэгтэй авч яваа хүн. Би тэр үед дэлхийн шилдэг их сургуулиудын нэг Канад улсын Бритишийн Колумбиа их сургуульд магистрт сурахаар зээл авсан. Зээл авах 1-р дэлхийн шилдэг их дээд сургуульд элссэн байх, сурч байгаа сургуульдаа амжилттай сурч байх, төгсөх ёстой, төгсөж ирээд сургалтын төрийн санд мэдээллээ өгөх ёстой, Монгол улсдаа ирж 5 жил ажиллах ёстой гэх бүх шалгуурын дагуу үл хөдлөх хөрөнгөө барьцаалаад авсан зээл. Би бүх нөхцөлийг нь хангаад авсан зээл.

Улс төрд нөлөөтэй хүмүүс энэ зээлийг авдаг гэсэн хардлага байна?
10 жилийн өмнө би улс төрд нөлөөтэй этгээд байгаагүй. Ажилгүй залуу байсан.
Намд та нөлөөтэй байгаагүй юу?
Үгүй үгүй. Юу байхад дээ. Би тэр үед ажилгүй болсон байсан. Хэрэв улс төржүүлж харж байгаа бол би МАН-ын гишүүн тэр үед Лу. Гантөмөр Боловсролын сайдаар ажиллаж байсан. АН-ын гишүүн. Би шарлагаа хангаад , хүсэлтээ гаргаад, тэнцээд зээлээ аваад явсан. Улс төржилтгүй хандсанд нь Лу. Гантөмөр сайдад талархаж явдаг.
Одоо та докторт сурч байгаа гэсэн мэдээ байгаа шүү дээ?
Докторт сурч байгаа. Сургалтын төрийн сангийн захирал н.Гарьд надаас уучлалт хүссэн албан бичгээ өгсөн.

Докторт та ямар зардлаар сурч байгаа вэ?
Би өөрийн хувийн зардал болон сургуулийнхаа тэтгэлгээр сурч байгаа.
Хэдэн хувийн тэтгэлэг вэ?
Сургуулиас 50 хувийн тэтгэлэг байгаа.
Одоо ер нь энэ төрлийн зээлийн нөхцөл, журмыг өөрчлөх шаардлагатай гэж та харж байна уу?
Бараг 20 орчим мянган залуус энэ тэтгэлгийн хөтөлбөрөөр сурсан юм билээ. Эхлээд зээл хэлбэрээр байгаад, шаардлагаа биелүүлсэн тохиолдолд тэтгэлэг болдог. Шаардлагаа биелүүлэхгүй бол зээл гээд буцаагаад авдаг хөтөлбөр байхгүй юу. Бүх улсад боловсон хүчний нөөцөө хангах зорилготой байдаг. 1990 ээд оны үед гадаадад сурсан залуус цөөхөн байх үед гарсан журам юм билээ. Одоо нэгэнт боловсон хүчин хангалттай гэж үзээд өөрчлөх ёстой бол өөрчлөх хэрэгтэй. Болно ш дээ.

Та боловсролын багц хуулийн ажлыг хэсгийг ахалж байгаа?
Тийм тийм. Боловсролын багц хуулийн ажлын хэсэг дээр Боловсролын хуулийн хүрээнд энэ журам дүрэм орохгүй шүү дээ. Энэ бол засгийн газрын тогтоол шийдвэрээр өөрчлөгддөг зүйл.


7
angry
0
care
12
haha
4
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
129.205.113.184
2024/01/18
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18