АН: МАН-ын мөрийн хөтөлбөр нь 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

Ц.Цэрэнбадам
2023/03/27

Ардчилсан намын бүлэг өнөөдөр \2023.03.27\-нд хуралдаж, мэдээлэл хийлээ.

Засгийн газрын бүрэн эрх дуусахад нэг жилийн хугацаа үлдсэн байхад мөрийн хөтөлбөр нь 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Зөвхөн 2022 оныг аваад үзэхээр 60 хувийн гүйцэтгэлтэй байна

Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Хаврын чуулганаар хэлэлцэх гол гол хуулиудын талаар хэлэлцлээ.  Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуульд нэмэт, өөрчөлт оруулснаар хэрэгжих боломжтой болох зүйл заалтууд бий. Тиймээс энэ асуудалд нэлээд нухацтай хандахаар бол УИ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батсуурь, Ц.Туваан нар оролцсон ажлын хэсгийг намын дотоод зохион байгуулалт, намын Үндэсний бодлогын хорооны гишүүд болоод, Улс төрийн намын тухай хууль болрн Сонгуулийн тухай хуулийн жаргал зовлонг мэдэх хүмүүсийн саналыг нэгтгэхээр байгууллаа.

Өнгөрсөн долоо хоногт 2022 оны Засгийн газрын үйл ажиллагааны үнэлгээ 2020 оны хагасаас 2023 оны эхэн хүртэл Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх тайланг танилцуулсан. Энэ тайлангийн дүнгээс харахад 2020 оны долдугаар сард Засгийн газар байгуулагдсан гэж тооцвол өнгөрсөн хугацаанд Засгийн газрын өөрийнх нь үнэлгээ, УИХ-ын Хяналт шалгалтын газрын үнэлгээ, Монгол Улсын Үндэсний аудитын газрын үнэлгээгээр  Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр 30-40 хувьтай биелсэн байна хэмээн дүгнэсэн. Засгийн газрын бүрэн эрх дуусахад нэг жилийн хугацаа үлдсэн байхад мөрийн хөтөлбөр нь 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Зөвхөн 2022 оныг аваад үзэхээр 60 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үүний цаана хичнээн олон ажил эзэнгүйдэж, төлөвлөсөн ажил гүйцээгүй дүр зураг харагдаж байна. Үүнд тал талдаа дүгнэлт хийж, хариуцлага тооцох асуудлыг сөхөж  тавихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18