МАН: Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна

Ц.Цэрэнбадам
2023/03/27

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Өнөөдөр /2023.03.27/ МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:  "Өнөөдрийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. УИХ-ын сонгуулийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. УИХ-ын даргын захирамжаар нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Парламентад суудалтай гурван намын төлөөлөл багтсан.

Үндсэн хуулийн 21.4-т сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс энэ дагуу бид зургаадугаар сарын 20-ноос өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батална. Бүлгийн хурлаар нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ. Лхагва гарагт Засгийн газраар хэлэлцүүлнэ. Тэгээд УИХ-д өргөн барина.

Нэгдүгээрт, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тусгаж байгаа. Өөрөөр хэлбэл 38:38 буюу 50, 50 хувиар. 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал намын жагсаалтаар. Энэ холимог системээр Сонгуулийн тухай хуулийг өргөн барьж байна.

Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулах тухай. Энэ чиглэлээр хэд хэдэн чиглэлийн өөрчлөлт хийсэн. Сурталчилгааны самбар, ухуулагч, шадар туслахуудын тоо гэхчлэнг бууруулахаар тусгасан. Хоёр дахь гол өөрчлөлт энэ.

Гуравдугаарт, гадаадад байгаа иргэдийн саналыг авах тухай голчлон оруулж өгсөн.

Дөрөвдүгээрт, Улстөрийн намуудад тавьдаг босго оноог 3 хувь болгож оруулж байна.

Тавдугаарт, нэр дэвшигчдийн нэг хүйс 20 хувь байсныг 30-аас доошгүй байхаар нэмэгдүүлж тусгалаа.

Ийм таван томоохон өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуульд тусгана. Засгийн газраас энэ долоо хоногт санал ирчихвэл, ирэх долоо хоногт УИХ-аар оруулан хэлэлцүүлнэ" гэсэн юм. 



5
angry
0
care
2
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18