Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

О.Шүрэнцэцэг
2023/03/27

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх дөрөвдүгээр сард агаарын дундаж температур говь талын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, Говийн аймгуудын зарим сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна, ялангуяа төв болон зүүн зүгийн нутгаар эрс хүйтэн байх магадлал өндөр байгаа хоёр болон гуравдугаар арав хоногуудад үе үе агаарын муудалт ажиглагдаж, ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, Хур тунадас Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар 1-4°С–аар дулаан байх төлөвтэй байна. Хоёр болон гуравдугаар арав хоногт үе үе агаарын муудалт ажиглагдах ба ялангуяа хугацааны дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16-18 м/с, зарим үед 20-222 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийнорчим байх бол Өвөрхангай аймгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх магадлалтай байна. Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох магадлалтай байна . Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур эрс хүйтэн байх магадлал өндөр байгаа ба цаашлаад нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-4°С–аар хүйтэн, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна.Хоёр болон гуравдугаар арав хоногт үе үе агаарын муудалт ажиглагдах ба ялангуяа хугацааны дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаанбайх бол Хэнтийн уулархаг нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадас Хэнтийн нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Сарын эхээр нийт нутгаар агаарын температур эрс хүйтэн байх магадлалтай байгаа ба цаашид хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С–аар дулаан байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорноговийн ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа ба цаашид нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ


9
angry
1
care
2
haha
70
liked
7
love
21
sad
14
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 12 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 15 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 16 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 18 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 18 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 18 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 19 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 20 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 22 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 22 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 23 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 23 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 23 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр